Хаврын өнгийг ЯГААН, ЦЭНХЭР гэж тодорхойлов
2016.02.25
|
4,434

Хаврын загварын чиг хандлага ямар байх вэ? Pantone буюу New Jersey дахь өнгө үйлдвэрлэгч томоохон компани нь хаврын өнгийг танилцууллаа. Ингээд ямар өнгө тренд болох вэ гэдгийг та бүхэн хүлээн авна уу.
Судлаачид хаврын төгс өнгийг Усан ягаан болон Усан цэнхэр өнгөөр тодорхойлжээ. Pantone компаний ажилчид "Энэхүү өнгө нь эрч хүч болон зөөлөн ааль, хайр дурлалыг илэрхийлдэг. Ягаан нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэнхэр нь тайвшрал болон бусдаас хамааралгүй байх мэдрэмжийг төрүүлнэ" хэмээжээ.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.