Гурвалжин будааг агшааж болохгүй

Нийтлэлч: Кана
2016.02.28
|
30,921
Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.

Дээр нь цагаан будааг бодоход бага калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй.

Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан будаа болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна.

Гурвалжин будаа нь цусны сахарын хэмжээг тэнцвэржүүлж, биеийн жинг тэнцвэртэй барих буюу бууруулдаг.

 

Харин будааг хэрхэн болгож хоолондоо хэрэглэх вэ?

Бор будааг агшаахад зажлуургүй,амтгүй болдгийн дээр доторх витамин, эрдэс бодис нь устдаг.

Тиймээс агшаахын оронд угааж цэвэрлэн , буцалсан халуун ус хийн 20-30 минут дэвтээж хэрэглэнэ.

Дэвтээсний дараа будаа хоёр дахин өсдөг байна.

Дэвтээсний дараа шууд хэрэглэнэ.

Эх сурвалж: http://gereg.mn/

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар