Гуравдугаар сарын зурхай

Нийтлэлч: Кана
2016.02.29
|
10,281
Хүйтний эрч цаашилж, хөхүүрийн ам наашилжээ. Бүүдгэр гунигтай өдрүүд дуусаж, хаврын эрч хүч хүчтэй гайхалтай өдрүүд ирсэн байна шүү. Та бүхэн гуравдугаар сарын зурхайгаа хүлээн авна уу.

Бусдын анхаарлыг өөртөө болон өөрийнхөө үйл ажиллагаанд татахад хялбар, сонирхолтой сар. Урт удаан хугацаанд таны найз нөхөд байж чадах шинэ ер бусын хүмүүстэй танилцана. Сарын эхний хагаст хамгийн үр бүтээлтэй үе. Сарын эхээр санхүүгийн байдал нэлээн тогтвортой байна. Арилжаа наймаанд явбал ашиг багатай. Хувийн амьдрал ханиас тань бүрэн хамаарна. Ганц бие хүмүүс жилийн яг энэ сард л насны ханиа олох магадлалтай. Зарим нь хуучин харилцаагаа сэргээнэ. Эрүүл мэндийн хувьд сарын сүүлээр суларч, амьдралын эрч хүч саарна. Ялангуяа бие муу хүмүүсийг сувилалд явахыг зөвлөж байна. Энэ сар бүхлээрээ ердийн л хийдэг ажил үйлд бүрэн зориулагдана. Хэрэв гуравдугаар сарын хоёр дахь арав хоногт нэмэлт ямар нэг зүйл санал болговол зөвшөөрөх хэрэггүй.

 Энэ сар ажил хэргийн хувьд жаахан тааламж муутай сар байна. Сарын эхэн үед таны хувийн амьдралд өөрчлөлт гарна. Мөн санхүүгийн бага зэргийн бэрхшээл учрах боловч та асуудлыг шийдэхдээ ухаалгаар тунгаан бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Сарын эхээр эрүүл мэнд тааруу байх болно. Хайртай хосууд түр зуурын маргаан үүсэх асуудалд орооцолдох тул хайртыгаа ойлгохыг хичээ. Сарын сүүлээр таны сэтгэл санаа тогтворгүй байна. Ойрын найз нөхөд болон хамтран ажиллагчдынхаа хэн нэгнээс тусламж ирвэл татгалзах хэрэггүй. Сүүлийн хэд хоног чармайн ажиллавал хэцүү байдлаас гарч чадна. Үхрийнхэн  өөрийнх нь сэтгэлд нийцээгүй эсвэл даван туулах шаардлагатай, амар хялбархнаар тойроод өнгөрчих гэх мэт бүхий л нөхцөл байдалд таарч зохицох хэрэгтэй болно. Эхний ээлжинд сарын хоёр дахь арав хоногт эргэн тойрны хүмүүсийн байр байдлаас болж байнга уурлаж цухалдаж мэднэ.

Энэ сард учирсан хайр дурлал урт насгүй байх агаад сэтгэл гонсойлгоно. Адал явдалд дурлагсад эрүүл мэндээ хичээхгүй бол хайр дурлал таагүй үр дагавартай байж болно. Сарын туршид таны эрүүл мэнд маш тогтворгүй байх бололтой. Хайр сэтгэлийн талбарт хамгийн тайван, хүсэл тачаалаа хазаарлан, нөхцөл байдалдаа тохируулан хөдөлж чадсан хүмүүс л амжилтад хүрнэ. Та эрүүл мэнддээ анхаарал тавих сар. Эрч хүч тань суларснаас ойр ойрхон сэтгэл санаагаар унах явдал гарч болзошгүй. Сарын эхэнд мэргэжлийн эмчийн туслалцаа авах шаардлага гарч магадгүй. Өвчин удаашрах магадлалтай учир эмчийн зааврыг заавал биелүүлээрэй. Гадны хүн оролцсон нь хайр сэтгэлийн бат бэх харьцааг сүйтгэж чадахгүй. Харин өнгөцхөн харьцааг сарниулна. Таны эрч хүч энэ сард сулхан байгаа болохоор эрүүл мэндээ энхрийлүүштэй байна.

Хань түнш, хамт ажиллагчийнхаа найдваргүй, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Алс хол явах аяллаар өөрийгөө бүү хязгаарла. Амралтаа ч аялж жуулчилж өнгөрөө. Мөргөл үйлдэхээр яв. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй гэдэгт бэлэн бай. Мөн энэ сард таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ. Тэр хүн хуучинсаг байр суурьтай таны нэгэн хэвийн амьдралын хэв маягийг эрс өөрчлөнө.Энэ сарын тань зурхай “Бусдын хэрэгт бүү оролц” ялангуяа хувийн чанартай асуудлаас хол хөндий байхыг сануулж байна. Магадгүй танд ямар нэг сэжиг, эргэлзээ байсан ч тэр хэвээр нь орхи. Түүнтэй чин сэтгэлээсээ ярьж, улмаар дараа нь өрөвдөж сэтгэл зовних байдалд орохоос зайлсхийх нь зөв гэдгийг санаарай. 

Сарын эхээр та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв алсын замд гарвал аюулгүй байдлаа дээд зэргээр ханга. Гэмтэл бэртлээс сэрэмжилж, аливааг дадлагажиж, туршиж үзсэний дараа хийх нь дээр. Энэ бол амжилттай ажиллах үндэс гэдгийг сана. Та гэр бүлээ орхигдуулахгүйгээр өөрийгөө ажилдаа зориулах хэрэгтэй. Одод туршилт хийх болон аль хэдийн шалгагдсан хуучин ажлаа хийхийг зөвлөж байна. Сарын турш өөрийн хариуцсан ажил хэргийн асуудалд шургуу хандаарай. Өөртөө байгаа сайн сайхан зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та сарын сүүлд таатай харилцаа, нэр төр олж авна. Арслангийнхан энэ сард хэн нэгэнтэй муудалцаж зөрчилдөхгүй байхыг хичээх ёстой. Хэрвээ та хамтран ажиллагсад, өрсөлдөгч нартайгаа төдийлөн таатай бус  харилцаатай байсан ч энэхүү зөвөлгөөг заавал анхаараарай. Эд материалтай холбоотой аливаа асуудлыг хоёрдугаарт тавих нь Арслангийнхны хувьд зарим нэг талаараа ашигтай ч байж болно.

Та жижиг сажиг асуудлуудад байнга санаагаа зовоож гол чухал асуудлуудаас хөндийрэх болно. Ажил дээр өнгөрсөн жилийн асуудлууд сөхөгдөж бэрхшээл учруүлж магадгүй. Эдгээрийг шийдвэрлэснээр 4-р сард танд амжилт ирнэ. Ойр дотныхонтойгоо харьцаагаа бүү хүндрүүл. Өөрийн зөв байсан ч тэдэнд буулт хий. Бусадтай муудалцахгүйн тулд сарын 2-р хагаст харилцааныхаа хүрээг хязгаарла. Залуу хосууд гэр бүл болох асуудлаа хэдэн сараар түр хойшлуул. Энэ сард та эрүүл мэнд, тамир тэнхээ сул байна. Архаг өвчнүүд сэдэрч, хүчтэй хатгаа өвчин тусах магадлалтай. Даралттай, зүрх судасны өвчтэй хүмүүсийн бие тавгүйтэж магадгүй. Энэ сар охины ордныхон ямар нэг шинэ төслөөс татгалзах нь илүү дээр шийдвэр болно. Өөрийнхөө хийх санаагаа боловсруулаад хийж эхлэх цагаа бага зэрэг хүлээх хэрэгтэй.

Энэ сарыг харилцан адилгүй гурван үе болгон хувааж болно. Сарын эхний хагаст арилжаа наймаанд явж, шинэ харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлцэл байгуулах, холбоо харилцаагаа сайжруулахад тохиромжтой. Үүнээс гадна хуулийн таагүй асуудал үүсэх, арилжаа наймаанд явбал хүндрэл бэрхшээл тулгарах, худал таагүй мэдээллүүд хүлээн авах магадлалтай. Сарын хорьдоос хойш байдал сайжирч, асуудлууд ямар нэгэн аргаар шийдвэрлэгдэнэ. Санхүүгийн байдал ажил хэргийн түншүүд болон дотны хүмүүсээс шууд хамаарна. Зээллэг эсвэл ивээн тэтгэгчийн тусламж авч магадгүй. Банк бусад үйлдвэрлэлд оруулсан хөрөнгөөсөө багагүй нэмэлт ашиг авах болно. Арилжаа наймаанд явахаар бол гуравдугаар арав хоногт төлөвлөсөн нь өлзийтэй. Эмэгтэйчүүд хайртай хүнээ энхрий дотно хайраар бялхааж, гэр бүлдээ анхаарал халамж тавина. Тэд санхүүгийн талаар дотны хүнээсээ бүрэн хамааралтай байна. Хайрын харьцаа таны хүссэнээр болохгүй нь. Ажил ихтэй тул хайртдаа анхаарал халамж тавих нь багасна. Эрүүл мэндэд санаа зовних хэрэггүй. Гэвч санаа зовних зүйл их байгаа тул толгой өвдөх, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай.

Энэ сар та өөрийн эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Өнгөрсөн сард таныг хайрладаг хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрэхийг хичээ. Энэ сарын турш хайртай хүнийхээ эрх мэдэлд бүрэн захирагдаж өнгөрүүлнэ. Хэрвээ таны харилцаа бүхлээрээ таалалд  нь нийцвэл та хоёрын амьдрал үнэхээр гайхалтай байх болно. Хайр дурлал ба уран бүтээлийн холбоо энэ өдөр тогтоосон бол дараа сарын эцэс хүртэл энэ харилцаа холбоо таныг бүлээцүүлэх болно. Сонирхолтой аяллаар явсан өдрүүд олон байж аялал мартагдашгүй болж олон сарын турш эерэг эрч хүч энерги өгнө. Тиймээс энэ сар таны хувьд аялал амралт ажил хосолсон сар байх болно. 

Түншүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Сурч дадаагүй үйл ажиллагаанаас тойрон гарч зайлсхий. Сүүлийн арав хоногт шуурга сөрөн явж байгаа мэт санагдавч энэ үед шантрахгүй байснаар харин ч их үр дүнд хүрч магадгүй. Удирдлагынхаа үүрэг даалгаварт хүндэтгэлтэй ханд. Хүмүүстэй харьцаж чаддаггүй байдал тань ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Энэ сард ажил ихтэй байх тул гэр бүлдээ цаг зав гаргаж амжихгүй. Эцэг эхтэйгээ харьцаа муудаж магадгүй тул харьцаагаа хэвийн хадгалахын тулд хичээ. Хүүхдүүдэд ч бас өөрийн амьдрал байдгийг ойлгож илүү их бие даасан байдал олго. Энэ сар хайр дурлалын хувьд хүчтэй сэтгэл хөдлөл, хурц мэдрэмжийн үе болно. Материаллаг хүндрэл л таныг сэтгэлээр унагаж чадах боловч ийм магадлал тун бага байна. Амьдралын буруу хэв зуршил таны эрүүл мэндийг доройтуулж магадгүй. Хэрүүл маргаан, түрэмгий авираас зайлсхий. Энэ нь золгүй явдалд орох магадлалыг өндөрсгөнө. 

Энэ сард аз жаргал таны үүдийг тогшиж, улмаар удаан хамт байх болно. Олон хүмүүс амьдралд өөрийн байр сууриа олно. Илүү ирээдүйтэй ажилд шилжих магадлалтай. Та оршин суугаа газраа соливол амьдралд эрс өөрчлөлт гарна. Гол хүндрэлтэй асуудлуудыг чинь шийдэж өгөх үнэнч туслагчид, хүчирхэг ивээн тэтгэгчид гарч ирнэ. Материаллаг байдал өдрөөс өдөрт сайжирч сарын эцэст мөнгөтэй нэгэн болно. Гэр бүлийн уур амьсгал сайжирна. Хамаатнуудтайгаа асуудал үүсгэж болзошгүй. Хувийн амьдрал ч урагшилна. Энэ сард танилцах олон хүмүүсийн дунд таны хамгийн дотно цорын ганц хүн чинь болох хүн байна. Эрүүл мэнд их сайн байна. Гадаад байдал, зан ааш тань тун сайхан байх тул эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэл хайрыг хүлээнэ. 

Сарын эхний арав хоногт зорилгодоо хүрч найдвартай материаллаг суурьтай болно. Ажил хэрэгч хүмүүс ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилнэ. Карьер мөнгө санхүүгийн хувьд сарын эхээр өөрийнхөө бүх үүргийг биелүүлэх хэрэгтэй болох тул зоригтой бэлтгэх хэрэгтэй. Хэрвээ та энэ үүргээ амжилттай гүйцэтгэж чадвал өөрийгөө илүү эрх чөлөөтэй болж, жинхэнэ үйл явдлын эзэн гэдгээ мэдрэх боломжтой нэг багахан төсөлд оролцох боломж гарч ирнэ. Хэрвээ өөрийнхөө үүрэг даалгаварыг биелүүлэхээс зайлсхийвэл энэ нь бүхэл сарын турш сунжирна.Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн хийснээс хамт ажиллагсадтайгаа сарын дунд хүртэл харьцаа тааруу байна. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Арилжаа наймаанд явбал амжилттай байна. Хувийн амьдрал тийм ч таатай бус. Ойр дотнынхонтойгоо хэрүүл маргаанд орж болзошгүй. Хосуудын харьцаанд гэр бүлийн ахмад гишүүдээс шалтгаалсан түр зуурын салалт болж магадгүй. Энэ бүх таагүй байдал сарын дунд үеэс хэвийн болно. Эрүүл мэнд сайн. Хэт зөрүү, уур уцаартай байдлаас сэтгэл зүйн тогтворгүй байдал үүснэ. 

Сарын эхээр муу санаатны хов жив, хууран мэхлэлтээс болж хайртай хүнтэйгээ зөрчилдөхөөс болгоомжил. Биеэ барихад хүнд хэцүү байх тул хайртайгаа муудалцахад хүрвэл харилцан ярилцаж учраа олох нь зүйтэй. Үйл явдлыг бүү хурцдуул, уурлаж бухимдсан байдлаас чухал шийдвэр бүү гарга. Гэр бүлдээ гарсан үймээнийг сөрөн зогсоход хэцүү байх болно. Гэсэн ч та хүч хэрэглэх хэрэггүй. Эрүүл мэндийн хувьд цус төлжүүлэх эрхтэн, элэг өвдөх магадлалтай байна. Хэт ядрах, мэдрэлийн ядаргаа тусах, нүд өвдөх зовиур илрэх бололтой. Та холын аянд гарах хэрэггүй. Харин амралтад явж агаарт зугаалах, биеийн хүчний ажил эрхлэхэд буруудахгүй. Мөнгөний эргэлт хурдан аливаа ажилд та татагдах болно. Хулгайд юмаа алдах, дээрэмдүүлэх, оновчгүй зүйл худалдан авахаас болгоомжил.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#