Дэлхийн хэмжээний кино бүтээсэн монгол бүсгүйчүүдээрээ бахархъя

15,707
Гоо үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн амжилт дэлхийг гайхуулах өдөр айсуй.

“Хувьсал” продакшны дөрөв дэх уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино нээлтээ хийлээ. Тус уран бүтээл нь Холливудын стандартаар бүтээгдсэн анхны Монгол кино гэдгээрээ ихээхэн онцлог аж. Тодруулбал, киноны  уран бүтээлчид АНУ-ын “E” фильмтэй хамтран дуу шуум, эвлүүлэг зэргийг Холливудын стандартаар хийжээ.Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын хугацаанд АНУ-д хийсэн тухай нээлтийн үеэр онцолсон юм. Мөн орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн уг уран бүтээл нь олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа аж. Ингээд манай сурвалжлах баг  “Атганд үлдсэн эрдэнэ” киноны нээлтийн ажиллагааг гэрэл зурагт буулгасныг таалан соёрхоно уу.

 

Эх сурвалж: eagle.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#