ГЭДЭС, ГУЯ, ӨГЗӨГНИЙ ИЛҮҮДЭЛ ӨӨХИЙГ АРИЛГАХ ШИДЭТ МӨСӨН ЖИН

Нийтлэлч: Кана
2016.03.07
|
11,263
Бид мөсийг үрэвслийн эсрэг болон хаван буулгах зорилгоор ашигладаг гэдгийг сайн мэднэ. Тэгвэл Кентакигийн Их сургуулийн эрдэмтэд мөсний өөр нэгэн гайхалтай чадвар болох целлюлитыг үр дүнтэй арилгадаг болохыг баталжээ.

Илүүдэл өөхөө арилгахын тулд асуудалтай хэсэгтээ мөсөөр өдөрт ердөө 30 минут жин тавихад, мөн дөрвөлжин мөсөөр иллэг хийхэд хангалттай гэнэ.

Хүний бие организмд 2 төрлийн өөхөн давхарга байдаг гэж үздэг: Цагаан болон шар өөх

Өгзөг, гуя, гэдэс, бэлхүүс, ташаа зэрэгт цагаан өөх хуримтлагдах төдийгүй түүнийг арилгахын тулд бид бүх зүйлээ зориулан тэмцдэг ч энэ нь тийм ч сайн нөлөөлдөггүй. Харин шар /бор/ өөх нь бие организмын дулааныг зохицуулж, хүйтэнд бие организмыг дулаан байлгаж, “галладаг” байна. Тэгвэл бие организмд хуримтлагдсан өөхөн давхаргатай тэмцэх шинэ арга нь цагаан өөхийг шар өөх болгон хувиргах замаар арилгадаг байна. Цагаан өөх нь хөрөөд ирэхээр, өөрөөр хэлбэл хүйтэн нөхцөлд шар өөх болон хувирдаг.

Целлюлитын эсрэг жинг бэлтгэхийн тулд дөрвөлжин мөсөө жижиглэж бутлаад атга хэртэйг алчууран уутанд хийнэ. Биеийнхээ асуудалтай хэсгийг алчуураар хучаад дээрээс нь мөстэй жингээ тавиад 30 минут байлгана. Хэрэв танд таагүй, шатаж байгаа мэдрэмж төрвөл энэ аргыг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Целлюлитын эсрэг иллэг хийхдээ дөрвөлжин мөсөө сальфеткаар ороож боогоод биедээ тойрог хөдөлгөөн хийх маягаар асуудалтай хэсэгтээ ойролцоогоор 2 минутаас ихгүй илнэ. Үүний дараагаар тэр хэсгээ зузаан ширүүн алчуураар маш хүчтэй үрж өгнө. Ингэснээр тэр хэсэгт халуу оргиж, өөх шатах процесс явагддаг. Дараа нь биеийнхээ энэ хэсэгт чийгшүүлэгч тос болон сүүн шингэн түрхэнэ.

Түүнчлэн иллэг хийхдээ мөсөндөө нэмэлт байдлаар өвсний ханд /балжингарав цэцэг, календул/ эсвэл эрдэст ус хийж өгч болох аж. Уг целлюлитын эсрэг аргыг 7 хоногт 3-4 удаа хийвэл илүү үр дүнтэй, сайн үйлчилдэг. Мөн илүү хурдан турахын тулд өөхөө шатаах дасгал хийвэл бүр сайн.

 

Эх сурвалж: http://ihmedeh.mn/

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар