Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүйг нэрлэв

2016.03.08
|
20,531
Энэ оны дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр хэн хэн тодорсныг хамтдаа сонирхъё.

АНУ-ын Dailytimes сониноос жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүйн жагсаалт нийтлэгджээ.

 

10. Шакира

Колумба дуучин, дуу зохиогч, бүжигчин, бүжгийн багш, загвар өмсөгч Шакира энэ оны дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтын 10-р бичигджээ. Мөн тэрээр “Форбес” сэтгүүлээс хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэгдсэн билээ. 2014 оны долдугаар сард Шакира Facebook-т анхны 100 сая дагагчтай хүнээр тодорч байв.

 

9. Прианка Чопра

Дэлхийн мисс асан Прианка Чопра дэлхийн хамгийн сайхан бүсгүйн жагсаалтын 9-рт бичигджээ. Тэрээр Энэтхэгийн кино жүжигчин мөн дуучин юм. Мөн энэ бүсгүй Болливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчнээр тодорч байлаа.

 

8. Кэйт Аптон

Усан спортын хувцасны загвар өмсөгч Кэйт Аптон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтын 8-рт бичигдсэн байна. Тэрээр 2014 онд энэ жагсаалтын 2-рт бичигдэж байжээ. Мөн энэ бүсгүйг “People” сэтгүүлээс хамгийн тачаангуй эмэгтэйгээр нэрлэж байв.

 

7. Тэйлор Свифт

АНУ-ын дуучин, дуу зохиогч Тэйлор Свифт энэ жагсаалтын 7-рт бичигдсэн байна. Тэрээр маш олон шагналын эзэн болж байв. Грэммийн 7 удаагийн шагнал, 16 удаагийн АНУ-ын хөгжмийн наадмын шагнал гээд дурдаад байвал урт жагсаалт гарна. Свифт 40 сая цомог, 130 сая сингл борлуулснаараа дэлхийн хамгийн борлуулалттай дуучдын нэг болжээ.

 

6. Гал Гадот

Израилийн сайхан бүсгүй Гал Гадот дэлхийн сайхан бүсгүйн жагсаалтын 6-рт бичигдсэн байна. Тэрээр хувцас загварын “Castro” компанийн урдаа барьдаг загвар өмсөгч юм. Түүнийг бид “Галзуу хурд” цувралын Жизел Яшарын дүрээр нь таних билээ.

 

5. Эмма Уотсон

“Харри Поттер” цувралын од Эмма Уотсон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйн жагсаалтын 5-рт бичигджээ. Англи жүжигчин эмэгтэй маань мөн загвар өмсөгч, сайн дурын идэвхтэн. Тэрээр “Time” сэтгүүлээс эрхлэн гаргадаг оны 100 нөлөө бүхий хүн жагсаалтын 26-рт бичигдэж байлаа.

 

4. Кандайс Сванепол

“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэр Кандайс Сванепол энэ жагсаалтын 4-рт бичигджээ. Өмнөд Африкийн гоо үзэсгэлэн тэрээр 2014 оны “Форбес” сэтгүүлээс гаргасан хамгийн орлоготой загвар өмсөгчийн 10-рт бичигдэж байлаа.

 

3. Дийпика Падукон

Болливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Дийпика Падукон дэлхийн хамгийн сайхан 10 бүсгүйн жагсаалтын 3-рт бичигджээ. Тэрээр Энэтхэгийн секс бэлэг тэмдэг төдийгүй загварын томоохон төлөөлөгч юм. Мөн Дийпика Падукон Энэтхэгийн хамгийн сэтгэл татам бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор бичигддэг.

 

2. Женифер Лопез

АНУ-ын кино жүжигчин, зохиолч, загвар зохион бүтээгч, бүжигчин, продьюсер, мөн дуучин Женифер Лопез энэ жагсаалтын 2-рт бичигджээ. Тэрээр хувцас загвар, аксесуар, сүрчигний салбарт амжилттай яваа бизнес хатагтай юм.

 

1.Шэйлн Вүдли

‘Divergent’, ‘The Fault in Our Stars’ бүтээлүүдийн од Шэйлн Вүдли энэ жагсаалтын тэргүүнд бичигджээ. Холливудын залуу од тэрээр 2011 оны “Descendants” киноны амжилтыг давтсан нэгэн юм. Мөн Холливудын ирээдүйтэй жүжигчнээр  тодорч байлаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.