Гэртээ сарнай тарих 7 алхам

2,810
Эмэгтэй хүн бүрийн дуртай цэцэг бол сарнай. Энэ цэцгийг өдөр бүр харж, түүний гоо үзэсгэлэнгээр гэрээ, сэтгэл санаагаа чимэх сайхан биш гэж үү.

Урин дулаан цаг айсуй энэ үед үзэсгэлэнт бүсгүйчүүдтэйгээ цэцэг тарих аргыг хуваалцъя. Энэ удаад урт иштэй сарнайг хэрхэн гэртээ тарьж ургуулах талаар хүргэж байна.

Эмэгтэй хүн бүрийн дуртай цэцэг бол сарнай. Энэ цэцгийг өдөр бүр харж, түүний гоо үзэсгэлэнгээр гэрээ, сэтгэл санаагаа чимэх сайхан биш гэж үү. Гэхдээ усанд хийгээд нэг их удалгүй хагдардаг энэ цэцгийг байнга дэлгүүрээс худалдан авна гэвэл үнэ нь ч дийлдэхгүй шүү дээ. Тиймээс нэгэнт худалдан авсан сарнайгаа гэртээ ургуулах боломж бас байгаа талаар www.wikihow.com сайтад тэмдэглэжээ. Энэ талаар хамтдаа суралцъя.

 

Алхам 1: Сарнайгаа сонго

Хуримын цагаан сарнай, торгон сарнай, улаан сарнай, алтан шаргал сарнай зэрэг нь гэрийн нөхцөлд ургахдаа амь бөхтэй байдаг байна. Харин ургуулахад мөчир нь урт байх тусмаа сайн.

 

Алхам 2: Сонгосон сарнайнхаа ургах орчны талаар сайтар уншиж судал

.

Сонгосон сарнайгаа ургуулах хөрсийг сонгож, наран талдаа байрлалд тавиарай. Гэхдээ сарнай нарны шууд тусгалд дургүй гэдгийг онцолъё. Үнэхээр нарны шууд тусгалаас холдуулах боломжгүй байвал өөрсдөө гараараа сүүдрэвч хийсэн ч болох юм.

 

Алхам 3:Цэцэрлэгчийн хайч ашиглан мөчир дээрх илүүдэл нахиаг аваарай

Сарнайнхаа мөчир дээрх илүүдэл нахиаг маш болгоомжтойгоор авах тусгай хайч ашиглан авах хэрэгтэй. Ингэснээр сарнай маань илүү сайн ургахад тустай байх болно. Ингэхдээ гол мөчрийг гэмтээхгүй байх нь чухал шүү. Ингэж чадвал таны сарнай яг л цэцгийн дэлгүүрийн гоёмсог цэцэгсийг санагдуулам ургах болно.

 

Алхам 4: Гол мөчрийг тойрсон нэмэлт мөчрүүдийг болгоомжтойгоор тайр

.

Цэцэрлэгчийн хайч ашиглан гол мөчир дээр нэмэлт мөчрүүдийг болгоомжтойгоор тайрч аваарай. Ингэснээрээ гол мөчирт навч болоод хамгийн дээд талын цэцгийн дэлбээ л үлдэх ёстой. Гэхдээ цэцгийн гол мөчрийг гэмтээж болохгүй гэдгийг дахин анхаарна уу.

 

Алхам 5: Сарнайндаа тохирсон бордоог хөрсөндөө цац

Танд сарнайнд тохирсон тусгай төрлийн бордоо олдохгүй бол дотоодын компаниудын энгийн бордоог ч сонгосон болно. Гэхдээ тухайн бордоог хэрэглэхийн өмнө заавартай маш анхааралтайгаар танилцаарай. Бордоог маш багаар болгоомжгойгоор цацах нь чухал. Багаар цацлаа гээд хангалттай хөрсний тэжээл болохгүй гэсэн үг биш. Харин ч хэтэрхий их бордвол цэцгээ үхүүлэх эрсдэлтэй шүү.

 

Алхам 6. Мөчрөө хоёр хоног тутамд усла

Сарнайн дэлбээ болон мөчрийг тусгай зөөлөн шүршигч хошуугаар 2 хоног тутамд услана. Та илүү халуун уур амьсгалтай газар амьдардаг бол усныхаа хэмжээг нэмж өгөөрэй. Сарнайнхаа хөрсийг хуруугаараа тэмтэрч үзэхэд чийгтэй байх ёстой. Хэрэв үгүй бол сарнай тань цангаж байна гэсэн үг.

 

Алхам 7: Цэцгийн дэлбээг цаг тутамд шүршигчээр чийгшүүл

.

Тусгай шүршигч саваар цэцэгнээсээ бага зэрэг зай авч байгаад цэцгийн дэлбээг цаг тутамд чийглээрэй. Ингэснээрээ цэцгийн дэлбээг чийгшүүлж, тоос болон шорооноос хамгаалж чадна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.