Итали зоог: Тунатай салат
Бас дахин нэг факт хэлэхэд италичууд гоймонд маш дуртай, түүнийгээ төрөл бүрийн хоол хүнсэндээ оруулж иддэг. Энэхүү салатыг баярын ширээ болон гэр бүлийн оройн хоолонд хэрэглэхэд ширээг чимэж өгнө.
ОРЦ:
- Туна загас /консервантласан/
- 200г хэлбэртэй гоймон
- 1ш лууван
- Хар перец
- 150г редис
- 150г черри
- Хагас лимон
- 150г вандуй
- Ногоон сонгино
- Яншуй
- 2 х/х оливын тос
- Давс
ХИЙХ АРГА:
1. Гоймонгоо буцалгаж болгоно. Хүйтэн усанд сойж болохгүй
2. Лууван редисээ нарийн нимгэн хэрчинэ
3. Яншуй болон ногоон сонгиныг жижиг хэрчинэ
4. Туна загасыг савнаас гаргаад шүүсийг шахаж гаргана. Дараа нь жижиг хэсэгт хэрчинэ
5. Салатны дрессинг хийнэ: Үүнд оливын тос, лимоны шүүс, хар перец, давс хийгээд сайтар хутгана. Эсвэл блендэрдэнэ
6. Одоо бүх орцоо холиод таны амтат салат бэлэн боллоо.
7. Хөргөгчинд амраагаарай
Тавтай сайхан хооллоорой!
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.