Цайны баяр: Кофег ногоон цайгаар солих 5 шалтгаан

Нийтлэлч: Кана
2016.03.14
|
3,434
Кофе бүхий л дэлхий даяар ногоон цайгаар солигдож байгааг та мэдсэн үү? Өдөр ирэх тусам цайнд дурлагсад ихээр нэмэгдэж байгаа. Гэхдээ яагаад ногоон цай бидний биед ашигтай гэж?

Тэгвэл энэ асуултанд хариулах 5 шалтгааныг танд хүргэе:

1. Хэрвээ та жингээ хаях, турахыг хүсэж байгаа бол энэ шидэт цай танд тус болно. Маш олон судалгаа ногоон цай нь биений бодисын солилцоог нэмэгдүүлдэгийг баталсан.

2. Ногоон цай нь амны хөндийн бактерийг устгадаг. Бас ханиадны эхэн үеийн вирусыг дардаг. Харин кофе уусны дараа амнаас эвгүй үнэр үнэртдэг.

3. Ногоон цай нь диабет буюу чихрийн шижинг сэдрэхээс сэргийлдэг. Энэ нь цусны сахарын хэмжээг багасгадаг.

4. Хорт хавдараас сэргийлж өгдөг. Энэ шалтгаан нь магадгүй хамгийн чухал ашигтай нь байх. Эмэгтэйчүүд дунд судалгаа хийхэд ногоон цай хэрэглэдэг нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 22%-иар багассан байна. Ногоон цайн агуулагдах анти-оксидант бодис хорт хавдараас сэргийлдэг.

5. Ногоон цай нь таны арьсыг эрүүлжүүлж, дотоод эрхтэнг эрүүлжүүлнэ. Энэ цайнд агуулагдах бодис нь арьсыг дотроос чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар