ЭМЭГТЭЙ хүний тухай АГУУ ЭРЧҮҮДИЙН хэлсэн ЭШЛЭЛҮҮД

Нийтлэлч: Кана
2016.03.14
|
8,952
“Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч”...

“Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч” Хаггинсон Торри

“Эр хүн байх хэцүү, эмэгтэй хүн байх бүр хэцүү” Мартти Ларни

“Энэ дэлхий дээр тэднээс ганцхан үлдсэн байсан ч эмэгтэй хүний тухай ярих шинэ сэдэв үргэлж олдох болно” Станислав Буффле

“Эмэгтэй хүн байх нь маш хэцүү, учир нь тэд ихэнхдээ эрчүүдтэй учраа ололцох хэрэгтэй болдог” Жозеф Конрад

“Хэрвээ эмэгтэй хүн гэж огт байгаагүй бол манай дэлхийн бүх мөнгө ямар ч утгагүй зүйл болох байлаа” Аристотель Онассис

“Эрчүүдийн бүх бодол, санаа эмэгтэй хүний мэдрэмжгүйгээр бий болохгүй” Вольтер

“Гоо сайханд бас ач тус бий, сайхан эмэгтэй дутагдалтай байх боломжгүй” Иоган Фридрих Шиллер

“Сул талаа зэвсэг болгосон үедээ эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг” Иван Бунин

“Эмэгтэйчүүд хайрлуулахын төлөө төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй” Оскар Уайлд

“Эмэгтэйчүүдийн ааш занг тодорхойлох боломжгүй, тэд өдөр бүр өөр өөр ааштай байдаг” Гейне Генрих

“Зөвхөн эмэгтэйчүүд л цаг хугацааг түр зогсоож чадна” Юзеф Булатович

“Хэдийгээр түүхийг эрчүүдийн нэрээр санадаг ч үнэндээ түүхийг эмэгтэйчүүд л бүтээдэг юм” Генрих Гейне

“Эр хүний хүзүүгээр тэвэрсэн сайн эмэгтэйн гар бол тэнгэрээс түүн рүү шидсэн аврах цагираг юм”  Жером Дэвид Сэлинжер

“Сайхан харагдахын тулд эмэгтэй хүн хар цамц, хар банзал өмсөөд хайртай эр хүнтэйгээ сугадалцаад гарахад л хангалттай” Ив Сен-Лоран

“Эмэгтэйчүүд бол ариуссан амьтад, тэднийг хайрлавал чи давхар ариусна гэсэн үг” Александр Дюма

“Эрчүүдийн тархинд үүрд санагдаж үлдэхийн тулд зарим эмэгтэйчүүд гудамжаар нэг удаа алхахад л хангалттай” Редьярд Киплинг

“Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл” Жон Леннон

“Хайртай эмэгтэйгээ олоогүй хүн эмэгтэй хүнийг хэн гэдгийг хэлж чадахгүй” Теофиль Готье

“Хэрвээ эмэгтэй хүн бууж өгөөгүй бол ялсан гэсэн үг, харин бууж өгвөл ялагчийн нөхцлийг тулгаж байна гэсэн үг” Карель Чапек

“Эмэгтэй хүн л эрчүүдийг диваажингаас гаргаж чаддаг ба мөн эмэгтэй хүн л тэднийг диваажинд буцааж чаддаг” Эльберт Хаббард

Эх сурвалж: http://www.ikon.mn/

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар