• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Зурхай : Таныг сайхан галбиртай болгох спорт бол...

Нийтлэлч: Гоо
2016.03.16
|
8,701
Сайхан биетэй болохын тулд олон спортоор хичээллэж үзсэн л байх. Зарим нь үр дүнгээ сайн өгч байхад зарим нь дэндүү уйтгартай сангадаж байна уу? Зөвхөн танд зориулсан спортын төрлүүдийг одод эрхэс нэрлэсэн байна.

Хонины ордныхон биеийн тамираар хичээллэхдээ тийм ч идэвхитэй биш байдаг гэнэ. Тиймээс тэдэнд усанд сэлэлт , гимнастик , иогийн хичээлүүд тохиромжтой. Хониныхонд хандаж хэлэхэд фитнес бол үргэлж сайхан бие галбирын төлөө зориулагдсан спорт учраас биеэ хөгжүүлэхийн тулд өөртөө үргэлж санаа тавиарай. Мөн өөртөө тохирсон спортыг сонгон хичээллэвэл танд үр дүнгээ хурдан өгөх болно шүү.

Үхрүүдийн хувьд чөлөөт цаг гарах нь маруухан ч спортыг нэгэн том ажил гэж үздэг. Тэд үргэлж гэртээ дасгалын төхөөрөмжтэй байх нь элбэг. Их хичээнгүй боловч үр дүн гарах нь бага байдаг. Үр дүн гарахгүй байна гээд битгий гутарч шантраарай. Хичээвэл үргэлж амжилтанд хүрдэг гэдгийг та баталж чадна. Танд гэж зөвлөхөд ганцаараа дасгалаа хийж чадахгүй байгаа бол заавал мэргэжлийн хүнээс асууж лавлах хэрэгтэй шүү. Танд тохиромжтой спорт бол бүжиг болон иог байх болно.

Энэ ордны хувьд гимнастик , теннис , усан сэлэлтээр хичээллэвэл тохиромжтой. Биеийн галбираа өөрчлөхөд ганцхан төрлөөр хичээллэх нь тийм ч үр дүнтэй биш шүү. Тиймээс өөрийн хүслээ бүү хязгаарлаарай. Ямар ч айх зүйл байхгүй. Тиймээс зориг гарган усанд сэлээд , гимнастикаар хичээллээд үзэхэд илүүдэхгүй. Таныг хэзээ ч үргэлж завгүй байгаарай гэж одод эрхэс зөвлөж байна.

Мэлхийнүүд өөрийн бие гадаад төрхөндөө ихэд анхаардаг ордныхон. Тиймээс ямар нэгэн спортоор хичээллэх нь таны хувьд зовлон биш харин жаргал юм. Мэлхийнийхэнд гайхалтай сайхан тохирдог спорт бол дугуй , цана , бодибилдинг юм. Хэрвээ та ихээр сонирхон энэхүү спортоор хичээллэж үзвэл заавал амжилт гаргана гэдгийг одод танд хэлж байна.

Хамгийн хөдөлгөөнтэй , эрч хүчтэй байдаг ордныхон бол яах аргагүй арслангууд юм. Тэдний хамгийн сайн спорт бол бүжиг. Эрч хүчээр оргилсон гал цогтой охидууд хэний ч хайрыг булаам уян налархай хөдөлгөөнөөрөө бусдыг татах увидастай. Өөрийгөө бүжиглэж чадахгүй гэж бодох хэрэггүй. Нэг удаа оролдоод үзээрэй.

Охиныхон хөдөлгөөнийг ус агаар мэт хэрэгтэй зүйл гэдгийг хамгийн сайн мэддэг. Гэхдээ ганцаараа хийх нь тохиромжгүй гэж боддог ордныхон. Тиймээс энэ ордныхонд хамгийн тохиромжтой спорт бол багийн спорт юм. Та хамгийн сайн хамтрагчдыг олж цуглуулж чаддаг. Танай багийхан амжилт гаргахад их ойрхон байгаа. Хичээгээд байгаарай.

Жинлүүрийхэн бусад ордныхноос илүү тууштай хүмүүс. Тэд өөрсдийн сонирхолд нийцсэн спортын хөтөлбөрөө олж чаддаг чадварлаг хүмүүс. Энэ чанар нь өөрийг нь амжилтанд хүргэдэг байх. Ширээний теннис тэдний анхаарлыг ихэд татдаг ба бусдыг өөрийн чадвараар хожих нь таныг аз жаргалтай болгодог.

Энэ ордны хувьд их дөлгөөхөн хүмүүс байдаг. Оюун  бодолоо уралдуулах нь тэдний хувьд хамгийн сайхан зүйл. Тиймээс танд хамгийн тохиромжтой спорт бол оюуны спорт буюу шатар , даам , ой тогтоолтын төрлүүд гэх мэт юм. Энэхүү спорт нь таныг амар амгалан байлгах болно. Та өөрийхөө ирээдүйн зорилгыг тодорхой мэддэг ба тэрэндээ ч хүрч чаддаг.

Нумын ордныхны хувьд иогоор хичээллэх нь маш уйтгартай санагддаг. Тэдэнд эрч хүч оргилж байдаг учраас тэдэнд хурдан хэмнэлтэй бүжиг болон цана , тэшүүрийн спорт тохирох болно. Хийж байгаа зүйлээсээ кайфыг мэдэрч үргэлж жаргалтай амьдрах нь тун таатай санагддаг байна.

Матрынхан эрч хүчтэй байдлаараа бусдаас ялгарч чаддаг. Тиймээс фитнесээр хичээллэвэл их үр дүнтэй байх болно. Таны бие маш хурдан өөрчлдөгдөж өв тэгш болох давуу талтай. Мөн иог аэробик , иог болон гантелтай хүчний дасгалууд таны биеиийг гайхалтай болгох болно. Хэрвээ та багийн спортоор хичээллэвэл амжилт гаргах магадлалтай гэдгийг одод хэлж байна.

Хумхыхан  алжаалаа тайлах гэж хөдөлгөөнийг хийх нь олонтаа. Харин бусад үед ч дасгал хийх ёстой гэдгийг одод танд зөвлөж байна. Таны биенд хамгийн тохиромжтой спорт бол усанд сэлэлт. Учир нь та уснаас амар амгалан тайван байдлыг олж авч чаддаг. Бухимдалтай үедээ та буудлагаар хийчээллээд үзээрэй. Танд сайхан санагдах болно шүү.

Загасны ордныхон спорт гээд гүйдэггүй ч зориг шулуудан эхлэвэл амьдралынхаа хамгийн сайн найзыг болгох чадвайртай хүмүүс. Эхлэх гэж их хугацаа зарцуулдаг гэнэ шүү. Спортоор хичээллэх зав гарахгүй байгаа бол хэдэн орой видео үзэн хөлсөө гаргаарай. Дасгалаа хийж дууссаны дараа танд сайхан санагдах болно. Урлаг таны хувьд том байр суурийг эзэлдэг ч спорт мөн адил чухал шүү.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#