Дэлхийн музейгээр аялж, шоппинг хийцгээе

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.03.17
|
2,479
Урин дулаан цаг айлчлахтай зэрэгцээд ээжүүд, эмэгтэйчүүдтэйгээ хуваалцах таатай мэдээ бидэнд байна. Ажил, гэр, хүүхэд гэсээр өөртөө цаг гаргах завгүй яваа ээжүүдэд маань энэ мэдээ бүр ч их таалагдах бизээ.

Урин дулаан цаг айлчлахтай зэрэгцээд ээжүүд, эмэгтэйчүүдтэйгээ хуваалцах таатай мэдээ бидэнд байна. Ажил, гэр, хүүхэд гэсээр өөртөө цаг гаргах завгүй яваа ээжүүдэд маань энэ мэдээ бүр ч их таалагдах бизээ.

Монголжингоо.мн сайтын хамт олон бид аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч “Тэнгэр трэйвл” компанитай хамтран ээжүүддээ нэгэн бэлэг зэхсэн юм. Дэлхийн үлэг гүрвэлийн хамгийн гайхамшигтай музейн нэг нь урд хөршийн Эрээн хотод байдаг гэдгийг ээжүүд маань сонсч байсан биз. Энэхүү музей нь зөвхөн Азийнхан гэлтгүй барууныхныг ч ихээхэн татдаг “соронз” болжээ. Яагаад гэвэл тэнд үлэг гүрвэлийн дөнгөж хагарч эхэлж буй өндөгнөөс авахуулаад бүхий л сонин хачин олдворуудыг нэгтгэж чаджээ.

 

Бас Эрээн хот өөрөө үлэг гүрвэлийн хот гэсэн нэртэй болсонд ч гайхах зүйлгүй. Хил гараад л та тун удалгүй хажуугаар тань “бэлчих” гайхамшигт үлэг гүрвэлүүдийг харах болно. Хаа холын европчууд хүртэл хэдэн мянган бээр туулан ирж сонирхдог энэ музейг ээжүүд бид хэдхэн цаг аялаад л үзэж сонирхох боломжийг “Тэнгэр трэйвл” компани олгож буй нь энэ.

 

Үүнээс гадна бид Эрээн хоттой танилцаж, хүссэнээрээ шопинг хийх цаг бас бий шүү. Эндхийн дундаж зах, хүнс, барааны дэлгүүрт зарагддаг бараанууд тэнд наанадаж 2 дахин хямд байдаг гээд бодохоор заавал наймаа хийхгүй юм гэхэд өөрт хэрэгтэй зүйлээ хамаагүй хямдхан авах боломж юм шүү.

Манай аяллын нийт зардал ердөө л 150 мянган төгрөгт багтаж байгаа. Энэ зардалд ирж очих унтлагын автобусны зардал, Эрээн хотод идэх өглөөний хоол зэрэг багтаж байгаа. Та нэмэлт халаасны хэдэн төгрөгтэй явахад л таны аялал гайхамшгаар дүүрэн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Иймд аяллын хөтөлбөрөө дор танилцуулж байна.

Манай аялалд оролцох хүмүүс гадаад паспортынхоо хугацааг дахин нэг шалгаарай. Таны гадаад паспортын хугацаа наанадаж хагас жилээр сунгагдсан байх ёстойг анхаарна уу.  

 

Аялалын хөтөлбөр (2016 оны 4-р сарын 8-10-ны өдрүүдэд болно)

1-р өдөр. Улаанбаатар-Эрээн                                                                    720км

Аялагчид оройны 20:00 цагт Баянзүрх авто вокзал дээр цугларч, 21:00 цагийн Улаанбаатар-Эрээн чиглэлийн орон нутгийн автобусаар Эрээний чиглэлд явна. Энэ шөнө автобусанд хононо.

2-р өдөр. Эрээн

Өглөө 07:00 цагийн үед Замын-Үүд хотод хүрч, хил гааль нэвтэрсний дараа Эрээн хотод ирж өдрийн хоолоо зооглоод үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Эрээн хотын үлэг гүрвэлийн музейгээр зочилно. Уг музей нь анх 1989 онд хотын төв хэсэгт 200 гаруй м2 талбайтайгаар байгуулагдаж байсан. Улмаар Эрээн хотын аялал жуулчлалын салбар өргөжин хөгжиж, үлэг гүрвэлийн хотыг зорих гадаад дотоодын жуулчдын тоо улам бүр нэмэгдсээр 2007 оны 09-р сард 2000 м2 талбайтай архитехторын өвөрмөц шийдэл бүхий 3 давхар барилгыг ашилтанд оруулсан байдаг. Музейгээр зочилсны дараагаар зочид буудалдаа байрлаж амрахаас гадна чөлөөтэй худалдаа хийх боломжтой.

3-р өдөр Эрээн-Улаанбаатар                                                                     720км

Аялагчид үдээс өмнө 12 цаг хүртэл чөлөөтэй худалдаа хийх боломжтой. Дараа нь өдрийн 13:00 цагт Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд сууж хил нэвтрэн Улаанбаатар хотыг зорин хөдөлнө. Орой 23:00 цагийн үед Баянзүрх авто вокзал дээр бууж БНХАУ-аар хийсэн аялалаа баяртайгаар өндөрлөнө.

 

Тайлбар

  1. Аялалын чиглэл: Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар
  2. Аялалын хугацаа: 2 шөнө, 3 өдөр
  3. Аялалын үнэ: 150.000₮
  4. Аялалын үнэд багтсан зүйлс:
  • УБ-Эрээн-УБ чиглэлд зорчих хот хоорондын автобусны билетийн үнэ
  • Эрээн хотын 2 одны зэрэглэлтэй 2 ортой өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Нэг удаагийн өдрийн хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан, үзвэр үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал

 

  1. Аялалын үнэд багтаагүй зүйлс:
  • Аялалын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Эрээн хотын зочид буудлаас авто вокзал орох унааны зардал
  • Илүү тээшний зардал

Аяллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг.

Монголжингоо.мн сайтын 99900936, 95220209 утаснаас лавлаарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар