Хамгийн сайн угаалгын бодис бол Уксус

Нийтлэлч: Алунгуа
2016.03.18
|
67,760
Арилхад хэцүү толботой хувцасыг цагаан цуутай усанд дэвтээгээрэй.

Цагаан цуу болон алимны цуу нь маш сайн угаалгын бодис болдог гэж та мэдэх үү. Уксус буюу цагаан цууг нягтарсан хир буртагийг устгаж, толбыг арилгахад хэрэглэдэг тухай хэрэгтэй хэдэн баримт энд дурдах гэж байна. 

Та шинэхэн хувцасныхаа өнгийг удаан хадгалъя гэвэл цуутай усанд байлгаарай. Ингэхийн тулд нэг аяга цагаан цууг хувцастай усандаа хийнэ.

Цуу нь угаалгын машиныг бас нян бактериас салгаж өгдөг ариутгагч бодис болж өгдөг. Хөгц ,шавар буюу бохир бүхнээс салгах ба дараа нь маш сайхан үнэртэй болгодог гэнэ.

Хэцүүхэн болсон алчуурыг хүртэл тэнгэрийн элчийн хувцас мэт зөөлөн болгодог байна. Та туршаад үзээрэй.

Нэхмэл цамц, торго гэх мэт угаалгын машинд төдийлөн угааж болдоггүй нарийн хийцтэй бөс материалуудыг гараар арчилж угаах хэрэг гардаг. Энэ нөхцөлд та бас цууг ашиглаж болох юм байна.

Цагаан өнгийн хувцасны хувьд уксус нь төгс угаагч болдог гэнэ. Өнгөө алдаж шаргал болсон цагаан цамцыг угаахдаа саванд ус хийн дээрээс нь 1-2 аяга цагаан цуу хийгээд угаавал нүд гялбам цагаан болох болно. 
Мөн цуу нь хөлсний үнэр, үнэртэй ус, тосны толбо, жимсний шүүсний ул мөрийг арилгаж чадах гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн хямд төсөр хими цэвэрлэгээ болж чаддаг.

Эцэс нь хэлэхэд уксус нь хүчтэй бодис тул та хүүхдүүдийнхээ гар хүрэхээргүй газар хадгалаарай. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар