“Сайн” өдөрлөгийн санаанд оромгүй бэлгүүд

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.03.29
|
3,292
“Монголжингоо.мн” сайт АПУ компанийн сүүний үйлдвэртэй хамтран харилцагчдын “Сайн” өдөрлөгийг зохион байгууллаа. Хэрэглэгчтэй хамгийн ойр байж, олон түмний хүсэл, эрэлт хэрэгцээг үйлдвэрлэгчдэд дамжуулдаг хамгийн чухал хүмүүс бол харилцагчид.

“Монголжингоо.мн” сайт АПУ компанийн сүүний үйлдвэртэй хамтран харилцагчдын “Сайн” өдөрлөгийг зохион байгууллаа. Хэрэглэгчтэй хамгийн ойр байж, олон түмний хүсэл, эрэлт хэрэгцээг үйлдвэрлэгчдэд дамжуулдаг хамгийн чухал хүмүүс бол харилцагчид.

 

Харилцагч ээжүүд, бүсгүйчүүдийг урьж оролцуулсан манай өдөрлөгт “Orange” гоо сайхны салоны менежер Б.Шүрэнцэцэг, гоо сайханч Б.Чулуунхишиг болон “М” кофе шопын хамт үнэтэй зөвлөгөө, амтат кофегоороо бэлэг барив.

 

Өдөрлөгт оролцогчдоос АПУ компани 3 азтан шалгаруулсан бол “Orange” гоо сайхны салон нэг оролцогчийг арьс арчилгааны “Orange” үйлчилгээнд оролцох эрхээр урамшууллаа. Түүнчлэн оролцсон бүх харилцагчдад АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьсан юм.

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч АПУ компани нийт 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс том хэсэг нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм. Тус компанийн сүүний үйлдвэр 2014 оны 6-р сард ашиглалтад оржээ. Монголын анхны бүрэн автомат энэхүү үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч байгальд ээлтэй Эколин савлагаанд бүтээгдэхүүнээ савлан өдөр бүр бидний гарт хүргэж байна. Хэрэглэхэд маш хялбар, дахин ашглах боломжтой, бас дуслыг ч үлдээдэггүй гээд энэ савлагааны олон давуу талыг нэрлэж болох билээ.

АПУ компанийн сүү, тараг, йогурт, зөөхий нь Монголын зах зээл дээрх хамгийн чанартай бүтээгдэхүүн хэмээн харилцагчид дуу нэгтэйгээр хэлж байна. Учир нь хэрэглэгчид ч ийнхүү сайшаадаг учраас сэтгэл хангалуун худалдаалдаг гэдгээ тайлбарлаж байв.

Ялангуяа, “Дээж” сүү зах зээл дээрх бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс хямд, харьцангуй зөөлөн хэмд ариутгадаг учраас амьд чанараа гээгээгүй байдаг нь хэрэглэгчдийг ихээхэн татдаг аж.

АПУ компанийн “Сайн”, “Дээж” тараг бол эсэг сүүн бүтээгдэхүүн юм. Эсэг сүүн бүтээгдэхүүн гэж малын сүүг сүүн хүчлийн бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгөөр хөрөнгөлөн бүрж, эсгэж боловсруулсан сүүн бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ монгол үндэсний уламжлалт аргыг орчин үеийн технологиор баяжуулан үйлдвэрлэсэн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг АПУ компани бидэнд нийлүүлж байна.

 

Гоо сайхны “Сайн” жорыг хуваалцъя

“Orange” салоны менежер Б.Шүүдэрцэцэгийн өгсөн үс арчилгааны зөвлөгөө манай харилцагч бүсгүйчүүдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Хүн үсээ өдөр бүр өнгөлөг, зөөлөн, чийглэг, торгомсог байлгая гэвэл цэвэр сүүг ашиглах хэрэгтэй талаар зөвлөсөн нь энэ юм.

 

Тэрээр өөрөө ч энэ аргыг хэрэглэдэг аж. Ингэхдээ “Сайн” сүүг үс арчилгаанд ихээхэн тохирно хэмээн онцолж байна. Учир нь байгалийн шинж чанараа алдаагүй амьд сүүний орц найрлага үсний угт орж тэжээл өгдөг байна. Иймд ядаж 14 хоногт нэг удаа үсээ сайтар угаасны дараа “Сайн” сүүнд үсээ 30 минут дэвтээн булхах хэрэгтэй. Дараа нь бүлээн усаар зайлаад өөрөөр нь хатаана. Энэ аргыг сардаа 2 удаа хэрэглээд байхад үс хуурайшиж соронзлогдох, салаалах зэрэг зовиурыг мартаж болох нь ээ.

Харин гоо сайханч Б.Чулуунхишиг батгатай болон нөсөө ихтэй арьстай бүсгүйчүүдэд маш гайхалтай зөвлөгөө өгөв. Ийм арьстай бүсгүйчүүд маш сайн чанарын таргаар нүүрэндээ өдөрт 5-6 удаа 5-6 минутын зайтай маск тавихад богино хугацаанд нөсөө хууларч, батга арилдаг байна. Ингэхдээ таргаа хатсаных нь дараа хуулж аваад бүлээн усаар нүүрээ угаана. Ийм масканд хамгийн тохиромжтой нь “Дээж” тараг юм байна. Яагаад гэвэл цэвэр монгол аргаар исгэсэн байдаг, амьд чанараа гээгээгүй учраас гоо сайханд ч ийнхүү ид шидээ өгдөг байна. Гэхдээ энэ маск бол зөвхөн тослог арьстай хүмүүст тохиромжтой гэдгийг сануулъя. Харин хуурай арьстай хүмүүс алим, гадилыг миксердээд нүүрэндээ 7 хоногт 1 удаа маск тавихад ихээхэн тохиромжтой аж. Уншигч та “Orange” салоны талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл https://www.facebook.com/OrangeHairSalon/?fref=ts хаягаар хандаарай.

 

Сайн кофе чанахад “Цэвэр сүү” хамгийн тохиромжтой

Манай өдөрлөгт “М” кофе шопын хамт олон оролцож дэлхийн 9 төрлийн гайхамшигт жороор цэвэр кофег газар дээр нь чанаж харилцагч бүсгүйчүүдэд маань гэнэтийн бэлэг барилаа. Тус кофе шопийн баристо нарын хэлж буйгаар сайн чанарын кофе чанахад хамгийн тохиромжтой сүү нь АПУ компанийн “Цэвэр сүү” гэнэ.

Сурвалжлагынхаа төгсгөлд харилцагч бүсгүйчүүдийнхээ сэтгэгдлээс уншигч тантай хуваалцаж байна.

 

Харилцагч О.Цэцэнбаяр:Хэрэглэгчид АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнд үнэхээр сэтгэл хангалуун байдаг

-Харилцагчид бол хэрэглэгчидтэй хамгийн ойр байдаг хүмүүс нь шүү дээ. Тэгвэл АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнд хэрэглэгчид хэр сэтгэл хангалуун байдаг юм бол?

-Хэрэглэгчид АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнд үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Харин өнөөдөр бид энэ компанийн Сүүний үйлдвэрийн шат дамжлагатай танилцлаа. Үүгээрээ дамжуулан бид бүтээгдэхүүнийхээ талаар хэрэглэгчдэд илүү тодорхой тайлбарлаж мэдээлэл өгөх боломжтой болж байна. Бусад үйлдвэрлэгчдийн сүүнээс “Дээж” сүү юугаараа ялгаатай юм бэ гээд асуухад би хариулах маш бодит мэдээлэлтэй боллоо. Хамгийн гол нь яагаад “Дээж” сүү чанартай гэдгийг өөрийн нүдээр олж харж, ойлож авлаа.

-Үйлдвэрээр танилцаж байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Анх удаа энэ үйлдвэртэй танилцаж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Шат дамжлага бүхэн нь үнэхээр дэлхийн жишгт нийцсэн, байнгын ариутгал дор явагддаг юм байна.

-Ер нь хэрэглэгчид АПУ компанийн “Дээж”, “Сайн” сүүг яагаад сонгодог юм бол. Хэрэглэгчид энэ тухайд юу гэдэг юм бол?

-Хэрэглэгчид ерөөсөө л “Дээж” сүүг яг байгалиараа, амьд сүү гэж ярьдаг. Тиймээс ч манай дэлгүүрт энэ сүү хамгийн сайн борлуулагддаг. Өнөөдөр нь нэг сагс “Дээж” сүү аваад заръя гэхэд бараг нэг эргэлтэн дээрээ дуусдаг. АПУ компанийн борлуулагчид ч харилцаа их сайтай учраас дууссан дариуд нь авчраад өгдөг.

 

Харилцагч Б.Эрдэнэчимэг: АПУ-гийн сүү, таргийг л хэрэглэгчид хамгийн түрүүнд сонгодог

-Өнөөдрийн өдөрлөгийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэ сайхан өдөрлөгт оролцож азтан болсондоо маш их баяртай байна. Бид хэрэглэгчидтэй хамгийн ойр байдгийн хувьд энэ өдөрлөгт оролцож олон зүйл мэдэж авсандаа ч баяртай байна. Хэрэглэгчид бол АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнд үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байдаг. Бас худалдан авалт ч их сайн. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн дундаас АПУ-гийн сүү, таргийг л хэрэглэгчид хамгийн түрүүнд сонгодог доо. Надад ч бас АПУ-гийн сүү, йогуртыг худалдаалахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг.

-Ер нь энэ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүн бусад ижил бараанаас юугаараа ялгагддаг юм бол?

-Чанар, үнэ, бусад бүтээгдэхүүнээсээ ч арай хямд байдаг. Чанарын хувьд үнэхээр сайн. Эдгээр нь үнэхээр том давуу тал шүү дээ.

 

Харилцагч Т.Мөнхсайхан:Энэ бол Монгол Улсад байх ёстой хамгийн шилдэг үйлдвэр

-Харилцагч хүний хувьд өнөөдрийн өдөрлөгт оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Хэрэглэгчдэд АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаалахдаа би үнэхээр сэтгэл өндөр байдаг. Хамгийн гол нь чанар нь үнэхээр таалагддаг. Мөн өнөөдөр би азтан болсондоо маш их баяртай байна. Энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулж байгаа та бүхэнд ч бас их баярлалаа.

-АПУ компанийн сүүний үйлдвэртэй танилцлаа. Танд юу нь хамгийн их таалагдсан бэ?

-Тоног төхөөрөмж нь дэлхийн жишигт хүрсэн, Монголын анхны сүүний бүрэн автомат үйлдвэр юм байна гэдгийг нүдээр үзлээ. Монгол Улсад байх ёстой хамгийн шилдэг үйлдвэр байна даа гэж бодогдсон.

Түүнчлэн “Дээж” сүүний борлуулалт маш сайн. Өнөөдөр би нэг хайрцаг “Дээж” сүү авлаа гэхэд маргааш нь дуусчихдаг. Борлуулагчаа дуудахад хэзээд хүрээд ирдэг.

 

Харилцагч С.Банзрагчмаа: Цаашдаа илүү олон хүнд энэ өдөрлөгийг хүргээсэй

-Өнөөдрийн өдөрлөгт оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ийм сайхан өдөрлөгт оролцсондоо маш их баяртай байна. Цаашдаа илүү олон хүнд энэ өдөрлөгийг хүргэж, Монголдоо анхдагч бүрэн автомат үйлдвэрт ийм чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцуулаасай гэж хүсч байна. АПУ компанийн сүү, сүүн бүтээгдэхүүн ард түмний сэтгэлд хүрсэн сайн чанартай байдаг учраас би ч маш их сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа, “Дээж” сүү бол маш сайн гүйлгээтэй байдаг.

-Тэгвэл хүмүүс ямар шалгуураар “Дээж” сүүг сонгодог юм бол?

-Хүмүүс орж ирээд “Дээж” сүү АПУ-гийнх юм уу гэж их асуудаг. Зарим хүн үнэхээр үнээний сүү юу, эсвэл хуурай сүү юу гэж эргэлздэг юм шиг санагддаг. Гэхдээ хэрэглээд ирэхээрээ байнгын хэрэглэгч нь болдог доо. Бүр зорьж ирж авдаг хүмүүс олон бий.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар