Дөрөвдүгээр сарын зурхай

10,938
Урин цаг ирлээ. Хаврыг авчирсан дөрөвдүгээр сар бидэнд ямар бэлэгтэй ирснийг хамтдаа сонирхъё.

Хонины орд

Энэ сард хониныхонд санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэх таатай боломж бий болох нь. Тиймээс одооноос илүү хичээнгүйлэн ажиллахыг од эрхэс зөвлөж байна.
Юмыг жижиг гэж гололгүй хичээнгүйлэн хийвэл үр дүн нь дороо гарна.  Цагаа хэрхэн зөв зохистой зарцуулж болох талаараа тооцож, гэртээ ч хамаагүй аливааг амжуулах боломжийг өөртөө бий болго.

Энэ сард хонины ордныхон хэн нэгнийг илүү хайрлах ёстойгоо ойлгох болно. Жишээ нь, үр хүүхэд, хань ижил, эцэг эхдээ илүү их анхаарал халамж тавихыг зөвлөе. Ингэснээр та өөр шигээ хэн нэгэнд томоохон утга учрыг нь ойлгуулж чадна.

Ажил дээрээ гол анхаарлаа хандуулахын хажуугаар эрүүл мэндээ ч орхигдуулж болохгүй. Тиймээс салхинд гарч, стресс ядаргаагаа сайн тайлж байгаарай.

Хайр дурлал

Дөрөвдүгээр сар хонины ордныхонд хайр дурлалын тааламжтай үеийг амлаж байна. Та гайхалтай сайхан хамтрагчтай учирна гэдэгтээ бүү эргэлзээрэй. Ганц бие, эсвэл салсан хониныхон хайр дурлалын тавцанд манлайлах цаг иржээ. Болзоо бүхэн амжилттай болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Харин гэр бүлтэй хонинууд энэ сард илүү тааламжтай, нөхөрсөг, бие биедээ илүү халамжтай байж, хамтдаа цагийг өнгөрөөнө.

Ажил

Угаасаа бие даасан, өөртөө үнэнч, шийдэмгий хониныхонд дөрөвдүгээр сар яг л ургац мэт байх болно. Аливаа ажил хэргийн маргаан, үл ойлголцлыг та түргэн хугацаанд шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард та шийдвэр цаг алдалгүй гаргаж, аливаад түргэн шуурхай хандахыг одод зөвлөж байна.

Ажил хэргийн холбогдолтой зүйлийг дандаа баримтжуулахыг хичээгээрэй. Учир нь дараа нь маргаан үүсч болзошгүй.

Ажлын талбарт бухимдал, стресс ихтэй ч бүтээлч байдлаар дүүрэн сар айсуй. Хэчнээн их ажил байсан ч хамгийн түрүүнд бусдыг хайрлаж, хүндэтгэхээ мартаж болохгүй шүү.

Үхрийн орд

Аливааг дахин нэг эргэцүүлж бодохыг одод танд зөвлөж байна. Зарим зүйл дээр түр завсарлаад үйл явдлын өрнөлийг хөндлөнгийн өнцгөөс хараад үзэхэд гэмгүй болов уу. Яг одоо зогсох хэрэгтэй. Илүү хол явахын тулд хаашаа явахаа тооцож, төлөвлөгөөгөө дахиад нэг хар.

Энэ сард та өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, өөрийн сэтгэл рүү өнгийх цаг болжээ. Бусад нь, гадаад ертөнц одоодоо сонин биш. Харин та дотроо юу мэдэрч байгаа тань л чухал. Та өөртэйгөө сайн нөхөрлөж чадвал асуудлаас гарах гарцыг тэртээ тэргүй олчихно.

Хайр дурлал

Ганц бие үхрүүд эсрэг хүйстнийхээ анхаарлыг ухаалаг зан, тэвчээр, оюуны өндөр чадамжаараа гайхашруулна хэмээн одод зөгнөж байна. Тиймээс юу мэддэгээ харуулахаас бүү ай. Юу чаддагаа хийхээс бүү эмээ. Та хамтрагчаа шинэ орчноос хайхыг зөвлөе. Өөрийн байнга очдог газраа эргэлдэх хэрэггүй.

Харин гэр бүлтэй үхрүүдийн хувьд хайртынхаа уйдааг гаргах шинэлэг санааг сэдээрэй. Нэгэн хэвийн байдал одоо хангалттай биш гэж үү. Хааяа ч гэсэн хоёулхнаа байх цагийг гарга.

Ажил

Энэ сард ажил дээрээ шинэ зүйл турших, эсвэл шинэ зүйлд суралцахад маш таатай үе. Ингэснээр шинээр бий болох өөрчлөлтөнд та өөрийгөө бэлтгэж, шинэчлэлтээс айх зүйлгүй болно. Магадгүй та ажлын хамт олон, багтаа шинэ үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох ажилтай ч болж мэдэх юм.

Дөрөвдүгээр сар үхрийнхэнд өөрийн давуу талаа ашиглах гайхалтай боломжуудыг өгөх болно. Тиймээс хурдан хугацаанд өөрийгөө боловсруулж, давуу талаа харуулахад бэлэн байгаарай. Бизнес, ажлын талбарт илүү санаачлагатай байдалд анхаарлаа хандуулж чадсанаар хамтрагч түншүүдийн итгэл ч нэмэгдэнэ. Тэдэнд тулгараад байгаа асуудлыг хэрхэн хурдан шийдэхээ мэддэг байх нь энэ сарын гол зүйл шүү.

Ихрийн орд

Энэ сард ихрийнхэн илүү дэвшилттэй бас илүү шийдэмгий байх хэрэгтэй. Та гэр, ажлын аль ч талбарт тэргүүлэгчийн байр сууринаас оролцож, нийгэмдээ өндөр байр суурь эзлэх болно. Тиймээс эрч хүчээ гамнаж, тулгарч ирэх ажлуудынхаа өмнө бөхийлгүй амжилт гаргахад бэлэн байх хэрэгтэй.

Та ажил дээрээ даргаасаа ч илүүтэйгээр хамт олондоо хүндлэгдэх болно. Учир нь та дэмжлэг хэрэгтэй хүмүүст чадлынхаа хэрээр дэмжиж тусалдаг зангийнхаа үр шимийг хүртэж буй нь энэ.

Ихрийн ордныхонд дөрөвдүгээр сар аз авчирна. Тэд өмнөхөөсөө ч илүү бүтээлч амьдах болно. Өмнө нь шийдэж чадахгүй байсан асуудлуудын хариулт өөрөө л аяндаа ороод ирнэ. Ингэснээр та өмнөхөөсөө хэд дахин тав тухтай байдлыг мэдэрнэ.

Хайр дурлал

Хайр дурлалын талбарт асуудал үүсч болзошгүй. Хамтрагч тань таныг өөрт нь анхаарал тавьсангүй, эсвэл хэтэрхий амиа хичээж байна гэж буруутгаж болох юм. Заримдаа хайртай хүмүүс маань биднээс өөрсдийг нь хэчнээн хайрладгаа баталж харуулахыг шаарддаг шүү дээ. Тиймээс энэ сард та хайртдаа түүнд хэчнээн хайртайгаа харуулах хэрэг гарах нь. Өөрөөр хэлбэл, түүнийг илүү их сонсож, туслаж, бас түүнийг чин сэтгэлээсээ сонирхож буйгаа илэрхийл. Жижиг асуудлыг дэвэргэлгүй орхи. Дараа нь аяндаа шийдэл нь гарч ирнэ гэдэгт итгэ.

Ажил

Энэ сард хэчнээн хичээсэн ч зарим зүйл таны санаснаар болохгүй. Тиймээс заавал тухайн зүйлийг бүтээх гэж хүч гаргах хэрэггүй. Тэрний оронд дипломат зан гаргасан нь хамаагүй дээр.

Багийн ажиллагаа энэ сарын амжилтын үндэс байх болно. Ажил дээрээ сорилтонд орохоос бүү эмээгээрэй. Учир нь таныг сорилтууд хүлээж байна. Тэдгээрээс айж ичих огт хэрэггүй. Өөдрөг байж, аз ирнэ гэдэгт бүү эргэлз.

Шударга байж хүссэнээ өөрийн болго. Амжилт таны гарт байгаа шүү.

Мэлхий

Дөрөвдүгээр сард мэлхийн ордныхон илүү бүтээлч байх болно. Та өөрөө ч мэдэлгүй хариуцсан ажилдаа үнэхээр сайн эзэн нь байж, элдэв саад бэрхшээлгүйгээр зорилгодоо хүрч чадна.

Сарын турш та өөртөө итгэх итгэлээ хэрхэн өсч байгааг мэдэрч, илүү өөдрөг байх болно. Мөн нууцлагдмал байсан авьяас билгээ нээж, илүү бүтээлчээр ажиллаж чадна. Өмнө нь юуг илүү чаддаг байснаа эргэн сана. Ингэснээр та тэдгээрийг сэргээх чадалтай байгаагаа мэдэрнэ.

Хайр дурлал

Энэ сард хайр дурлалын хувьд баяр хөөр тасрахгүй нь. Таны болзоо хошин мэдрэмжээр дүүрэн байх болно.

Ганц бие мэлхийнүүд маш сээтэргнүүр байх нь. Тэд хосоо олоход хамаг анхаарлаа тавина. Энэ үүднээсээ энэ сар бол маш эрч хүчтэй, идэвхтэй үе байх нь. Сээтэгнэх нь буруу биш ч гэсэн хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

Ажил

Багийн ажиллагаа, дипломат байдал бол энэ сарын таны ажлын төлөвлөгөөний гол хэсэг. Баг, хамт олондоо нээлттэй байж, бүтээлчээр ажиллахыг хичээ.

Тиймээс төрсөн шинэ санаагаа баг, хамтрагчидтайгаа нээлттэй хуваалцаж чадвал илүү хурдан бүтэх болно.

Арслан

Тийм ээ, арслангийнханд алдсанаа нөхөж, асгаснаа эргэж олж авахад өндөр үнэ төлж, илүү өөдрөгөөр харж, эерэг хандлагатай байх нь чухал. Одоо тэд эрч хүчээ нэмэх л хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд асуудал алга.

Арслангийнхан угаасаа өгөөмөр, өршөөнгүй сэтгэлтэй учраас энэ сард энэ зангийнхээ нөлөөн дор харилцаа холбоо, нөхөрлөлөө батжуулах маш таатай боломж нээгдэж байна. Харилцаагаа сэргээж, аз жаргалыг дахин амтлах цаг ирлээ.

Өмнө хараагүй, үзээгүй сайхан бүхнийхээ хаалгыг яг одоо нээх боломж нь энэ сар шүү. Аз жаргал дандаа хаалга тогшдоггүй. Харин тэр энэ удаад чиний хаалгыг хэнд ч сонсогдохоор тогшиж байна.

Хайр дурлал

Арслангийнханд дөрөвдүгээр сар адал явдалт хайрын романс амлаж байна. Урьдын зовлон шаналал мартагдаж, аз жаргал таныг бүрхэнэ.Та яг одоо болзоонд яваад эхэлчихсэн бол гэрлэлтийн тухай бодох цаг нь одоо байж мэдэх юм. Эсвэл хараахан шийдвэр гаргах цаг болоогүй гэж үзвэл хайрттайгаа хамт шинэ төлөвлөгөө зохиож болно.

Харин гэрлэсэн хосуудын хувьд хоёр дахь удаагаа бал сараа тэмдэглэж яагаад болохгүй гэж. Эсвэл хайрттайгаа хамт шинэхэн аялалд гарч аз жаргалаа шинээр мэдрэхийг зөвлөж  байна.

Ганц бие арслангууд найзын хүрээлэл дундаасаа хэн нэгэнтэй болзоонд явж эхэлнэ. Дөрөвдүгээр сарын турш нөхөрлөл, итгэлцэл, зорилго хүсэл тэмүүллээ хуваалцах нь таны хайрын харилцаанд үнэхээр чухал.

Ажил

Энэ дөрөвдүгээр сард арслангийн ордныхон ажил хэргийн тавцанд төлөвлөгөөтэй, дэс дараалалтай хандах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн энэ сар танд аз завшаан дуудах сар шүү.

Арслангууд ажил дээрээ тэргүүлэх байр суурийг хүсэмжлэх болно. Ингэхдээ хариуцлагатай байж, даргаасаа илүүтэйгээр будсын хайр хүндэтгэлийг хүлээхийг эрмэлзэнэ. Мөн сайн дурын ажилд идэвхтэй оролцож, долоо хоногийг завгүй өнгөрөөхийг хүснэ.

Арслангийн хувьд ажлын бүхий л салбарт энэ дөрөвдүгээр сар бүтээлч, тааламжтай байх болно. Багш, дасгалжуулагч мэргэжилтэй арслангуудад ялангуяа, амьдралаас авах мэдрэмж, итгэл улам нэмэгдэж, бүхнийг өөрөөр харж эхэлнэ.

Охин

Охинуудад энэ дөрөвдүгээр сар өнгөрснөөсөө ангижирч, өмнө нь хэн нэгнээс эмээж хийж чадахгүй байсан зүйлдээ зүрх зориг гарган оролцох, баяр бахдал, урам зоригоо мэдрэх боломж юм.

Чамд энэ сард амрах зав гарахгүй. Амьдрал чамд удирдлагыг гартаа авах боломжийг атгуулжээ. Тиймээс одоо арын эгнээнд суух биш харин удирдагчийн эгнээнээс асуудалд хандах цаг.

Чи аяндаа л найз нөхөдтэйгээ нийлж дарвин, аялал зугаалгад гарч, өөрийн хоригдсон эрч хүчийг сул тавих болно. Чи маш эрч хүчтэй, секунд бүрийг аз жаргалаар үдэхийг хичээнэ. Дөрөвдүгээр сар бол залхуурч суух улирал биш. Харин ч өөдрөг эрч хүчээрээ амьдралдаа аз жаргал баяр хөөрийг авчир. Охины ордныхонд анхааруулж хэлэхэд, өсөн нэмэгдэж буй оюуны хүч, биеийн эрчим хүчээ дэмий бүү асгаж хаяарай. Оронд нь шинийг сурч, ур чадвараа ахиулж, шинэ спортод хүчээ гарга. Дөрөвдүгээр сарыг өөрийгөө хөгжүүлэх, илүү аз жаргалтай байх цаг хугацаа болго. Зав чөлөөгүй, өөртөө итгэлтэй байдал чинь чамайг хорьдог аливаа хориг саад, хил хязгаарыг аандаа даван гарч, эрх чөлөөг эдлүүлэх болно.  

Хайр дурлал

Амжилт болоод нийгмийн харилцаа тань танд хайр дурлалын аз жаргалыг мэдрүүлэх болно. Нэг бол та ажлаа солих, эсвэл шинэ харилцагчтай болсоор үүнийг мэдэрнэ. Энэ сард чи маш романтик байх бөгөөд хамтрагчийнхаа хүсэл эрмэлзэлд тохируулан маш уян хатан байх нь. Дөрөвдүгээр сарын турш чи ерөнхийдөө маш тайван, эрч хүч, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байна.

Хамт ажилладаг хосуудын хувьд энэ сар маш өөдрөг сайхан байх болно. Хамтдаа нэгэн зорилгынхоо төлөө тэмцэж амжилт ч олох болно.

Ажил

Ажил мэргэжлийн хувьд даргадаа үнэлэгдэх, эсвэл компанидаа маш таатай нөхцөл байдлыг үүсгэж чадахуйц тийм аз завшаан таныг хүлээж байна. Тэгээд ч “Microsoft”-ын ерөнхийлөгч “Дөрөвдүгээр сард яриа хэлэлцээр хийснээр илүү үр дүнд хүрнэ гэж итгэж байна” гэж хэлсэн нь энэ сарын таны зурхайтай таарч байгааг ч анзаарах хэрэгтэй. Энэ сарын ажлын уулзалт, яриа хэлэлцээ танд амжилт дагуулах болно.

Загвар өмсөгч, гоо сайхны салбарынхан, бүжиг, балет, жүжиг, кино урлагийн салбарынхан маш амжилттай байх нь.

Жинлүүр

Өөдрөг хүсэл тэмүүлэлтэй жинлүүрийнхэн аливаа саад бэрхшээлийг өөрийн сайхан сэтгэлийн уг үндсээр даван дийлнэ. Гэхдээ энэ сард зарим зүйл буруугаар эргэх хандлагатай гэдгийг анхааруулъя. Тиймээс илүү шийдэмгий байж, зоригтойгоор тэмцээрэй.

Хэн нэгэн чухал хүн таны  амьдралд гэнэт гарч ирэн танд ашигтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа санал болгож мэдэх юм. Жинлүүрийн ордныхны сайхан сэтгэл бусдыг яг л соронз мэт татдаг болохоор тэдэнд бусад хүмүүс ажил даатгах, хөрөнгө оруулалт хийхдээ дуртай байдаг. Энэ давуу талаа зөв ашиглаж чадвал дөрөвдүгээр сард суусан газраасаа шороо атгах боломж байна.

Хайр дурлал

Энэ сард таны хайрт танд илүү анхаарал хандуулж, хайр дурлалын аз жаргалыг мэдрүүлэх болно. Нэгэн хэвийн байдал ард хоцорсон мэт та хоёр романтик мөчүүдийг өнгөрөөх нь. Хэрэв хайрт чинь нэг л уйтгартай байгаад байвал түүнийг өөрийгөө илэрхийлж сурахад нь та дэмжээрэй. Ганц бие жинлүүрийнхэн адал явдалд дуртай, зоригтой хэн нэгэнд татагдана. Гэвч хэтэрхий гал дөлтэй харилцаа тийм ч их аз жаргал дууддаггүйг санаж яваарай. Магадгүй энэ удаагийн хайрт чинь таны сонголт биш байвал бүү гутар. Та угаасаа тайван байдалд дуртай нэгэн шүү дээ.

Ажил

Жинлүүрийнхэн өрсөлдөхийн оронд хамтарч бүтээхийг илүүд үздэг. Гэвч энэ дөрөвдүгээр сар таныг хэзээ хэзээнээсээ илүү өрсөлдөөнч байхыг шаардах болно. Та баг дотроо ч, өрсөлдөгч дундаа ч өрсөлдөх хэрэг гарна.

Багш, дасгалжуулагч жинлүүрийнхэн хамт олноо ялалтад хүрэхэд нь хангалттай сайн дэмжиж, өрсөлдөх хүчийг нь нэмж чадна.

Та хамтран ажиллагсдаараа өөрийгөө хүрээлүүлдэг бол энэ сард санхүүгийн асуудал болон эх үүсвэрийн талаарх ширүүн маргаан үүсч мэднэ. Асуудлын шийдлийг та хамтрагчидтайгаа хамтран гаргаарай. Татварын асуудалд маш цэгцтэй, шударгаар хандахыг сануулж байна.

Хилэнц

Хилэнцийнхэнд дөрөвдүгээр сар өөдрөг байдал, итгэлцэл амлаж байна. Та эдгээртэй байхад ямар ч асуудлыг хөнгөхөн шийдэж чадна. Гэвч өөртөө итгэлтэй байлаа гээд хөнгөн, яаруу шийдвэр бүү гаргаарай. Ямар нэгэн эргэлзээтэй асуудал гарвал урт амьсгаа аваад, дахин нэг эргэцүүлж бодоод шийдээ хэлж байгаарай. Дөрөвдүгээр сар танд сайн мэдээ олныг дуулгах ч гэлээ бодолгүйгээр шийд гаргахыг тань таашаахгүй.

Хайр дурлал

Дөрөвдүгээр сар таашаал, эрч хүч, секси байдлыг танд өгөх болно. Хилэнцийнхэн хамтрагчтайгаа зарим зүйл дээр үл ойлголцсоны улмаас тэмцэлд хүрч мэднээ. Гэвч таны омог бардам байдал хамтрагчийг тань татах хүч болж чадах ч гэр бүлийн уур амьсгалыг зөөллөхөд тийм ч их нөлөөлж чадахгүй гэдгийг санаарай.

Энэ сард та өөртөө эрх чөлөө хэрэгтэй байгааг ойлгоно. Олон зүйлийг эргэцүүлж тархиа цэвэрлэх хэрэгтэй. Хамтрагчаа буруутгахаасаа өмнө өөртөө чөлөө олгож, хэсэгхэн зуур ч гэсэн бодох хугацаа олго. Учир нь хилэнцүүд тайвширтлаа хэний ч үгийг сонсох тэнхэлгүй байдаг нь томоохон дутагдалтай тал нь юм.

Ганц бие хилэнцүүд энэ сард хувь тавилангийн сорилттой тулгарч болзошгүй. Тэвчээртэй, ухаантай байж хүлээцтэй байдлаар та шинэ харилцаагаа бат бөх авч үлдэж чадна.

Ажил

Дахин хэлье, хэтэрхий өөдрөг байдал нь таныг эрсдэлд оруулж болзошүй. Ялангуяа, санхүүгийн тал дээр анхаараарай.

Тэргүүллийнхээ хүчээр танд шинэ зүйл нэмэгдэх болно. Хилэнцүүд энэ сард хийж буй ажилдаа маш хариуцлагатай хандахыг одод зөвлөж байна. Ялангуяа, харилцан яриа, холбоо харилцаа маш чухал гэдгийг мартаж болохгүй. Энэ нь үл ойлголцлоос сэргийлнэ.

Нум

Эрхэм нумын ордныхон минь, та бүхэн энэ сарын турш тайван бус байдлыг мэдрэх нь. Эндүүрэл, үл ойлголцол нь таныг хойш алхахад хүргэж, дахин дахин бодохоос аргагүй байдыг бий болгоно. Тиймээс та өөрийн зөн билэг, ухаан санаандаа итгэх нь маш чухал. Зүрхэнд тань өөдрөг байдал, баяр баясгалан мэдрэгдэх хэдий ч та одоо болтол цөхөрсөн байдлаасаа гараагүй байгаагаа мэдэж байгаа. Тиймээс илүү тогтвортой, ул суурьтай байхыг хүсэх чинь ч зөв. Өнгөрсөн цаг хугацаа танд шийдвэр гаргахад тань тийм ч их нөлөөлж, сургамж болж, дэм болж чадахгүй. Тэрний оронд өөртэйгөө ажиллахыг санахл болгоё.

Хайр дурлал

Нумынхан энэ сард шинэ хайр дурлал хайх хүсэлгүй байж мэдэх юм. Яагаад гэвэл тэд яг одоо өөрсдөөсөө өөрийгөө хайж байгаа. Нумынхан дөрөвдүгээр сард хайр дурлалын харилцаанд нууцлаг байдалтайгаар хандах болно. Энэ нь зарим талаар эндүүрлийг бий болгож ч болно. Үнэндээ таны энэхүү эндүүрэл хэмээх зүйл нь үл ойлголцлыг бий болгож таарамжгүй байдалд хүргэнэ. Та өмнөхөөсөө илүү эмзгээр өөрийгөө мэдэрч, хайр дурлалд зориг гаргахаас зүрхшээж мэднэ. Магадгүй та буруу хамтрагчаа сонгосоно байж мэднэ. Тиймээс сонголтоо эргэн харж, хүчтэй хамтрагчийг хайхыг зөвлөе. Тэр таны гараас хүчтэй атгаад танд “Бүх зүйл сайхан болно” гэж хэлэх болно. Мэдээж та үүнийг л хүсч байсан шүү дээ.

Ажил

Гар урлал хийгч, дархан, бариач, зураач зэрэг хүмүүст энэ дөрөвдүгээр сар маш их амжилт, бүтээлч байдлыг авчирна. Та илүү чадварлаг байж мэдрэмжтэйгээр урлалаа бүтээх болно.

Түүнчлэн энэ сард нумынхан эрүүл мэнддээ анхаарч, хэрэгтэй эм тариагаа хэрэглэхэд тун тааламжтай. Та илүү мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй байх учраас өвчний шинж тэмдгүүдийг ч дорхноо илрүүлэн гаргаж ирнэ.

Матар

Энэ сард матрынхан илүү зоригтой байж өөрийн эмзэг байдлаа ялан дийлэх хэрэгтэй. Энэ сар бол шүүмжлэлийг тайвнаар хүлээн авч чадах сар биш байж мэдэх юм. Учир нь та өөрийг тань хүрээлэн буй хүмүүсээс ичиж, өөрийн байр сууриа бататгахыг хүснэ. Харин энэ сард хэнээс зугтах ёстойг мэдэх үү. Тэр бол үргэлж асуудлын сүүдрийг харж байдаг хүмүүсээс хол байхыг одод сануулж байна. Танд дэмжлэг, найрсаг харилцаа чухал болохоос биш хэн нэгний доромж сэтгэлгээ хэрэггүй билээ.

Хайр дурлал

Энэ сард хүүхдүүд танд хэчнээн чухал болохыг мэдэрнэ. Та болон таны хамтрагч хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө илүү ихийг хийх ёстойгоо ойлгоно. Хүүхдийг зөвхөн хайрлаад зогсохгүй та тэдний дотроос өөрийнхөө дотоод сэтгэлийн сайхныг олж харах болно. Мөн энэ сард өөрийгөө илүү сайн хайрлаж сурахыг зөвлөж байна. Өөртөө цаг гаргаж, алдагдсан эрч хүчээ нөх. Аз жаргалтай байж, хөгжилдөхөөс айх хэрэггүй.

Ажил

Хамтран ажиллагсад чинь энэ сард таны хамгийн сайн түншүүд байх болно. Тэд танд тусалж, итгэж чадна. Яриа хэлэлцээ бол энэ сарын амжилт гаргах түлхүүр нь юм.

Энэ сард хэн нэгэн хэцүү харилцагч, хамтрагчтай таарлаа гэхэд та өөрийн дотоод чадвар, дуу хоолойгоо сонсож тэдэнтэй харилцаарай. Шударга байхыг зөвлөе. Таны дүн шинжилгээ хийх чадвар дөрөвдүгээр сарын турш асуудлыг шийдэх гарц нь байх болно.

Бумба

Бумбынхан зөн совингоос илүү асуудлыг учир, шалтгаанаар нь харахыг эрмэлздэг. Гэвч энэ дөрөвдүгээр сар танд сэтгэл хөдлөл болоод зөн совингоороо асуудалд хандахыг зөвлөж байна. Таны дотоод дуу хоолой таны хаашаа явах ёстойг, бас юу хэрэгтэйг хэлж байгаа.

Таны бие даасан, өөрийнхөөрөө байдал бусдад ихээр таалагддаг ч яг одоо бол бусдаас хамааралгүй байж шийдвэр гаргах нь тийм ч зөв сонголт биш.

Энэ сард гэр бүлд тань тун ивээлтэй байх нь. Тиймээс өсөж төрсөн газартаа нэг очиход гэмгүй.

Хайр дурлал

Таашаал, хайр дурлал хосолсон сайхан сар. Үүний хажуугаар яльгүй зүйлээс болж хайртыгаа гомдоож мэдэх юм. Тиймээс уучлал гуйхад хэзээд бэлэн байгаарай. Энэ сард шинэ хайр дурлалын эрэлд гарахад тун ч таатай. Хайр дурлал, аз жаргалыг хамтад нь мэдрэхийн тулд хамтрагчаа зөв сонгох нь мөн чухал шүү.

Ганц бие бумбынхан өөрийгөө илүү эрч хүчтэй байгааг мэдэрнэ. Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцсоноор та хайр дурлалтайгаа учирна.

Ажил

Санхүүгийн тал дээр тун таатай. Компанийнхаа хувь оролцоог бусдад худалдах, хөрөнгө оруулагч хайх зэрэгт ашигтай. Спорт болон уул уурхайн зах зээлийн тоглогчид шинэ хөрөнгө оруулагчтай болно.

Сарын эхэн үеийг та бизнесийн шинэ хамтрагч хайхад зарцуулж, чөлөө завгүй уулзалтаас уулзалтын хооронд явах болно. Сарын хоёрдугаар хагас хэдийнэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шилжих хэдий ч бүх зүйл зохион байгуулалтад орсон байх болно. Тиймээс энэ сард илүү хөгжих, илүү шинийг мэдэхийн төлөө цагаа үрэх нь зөв сонголт болно.

Энэ сар үл хөдлөх хөрөнгийн яриа хэлэлцээ хийхэд таатай бөгөөд энэ салбарт хөрөнгө оруулахад үр шим нь өснө.

Загас

Хүлээцтэй байдал бол энэ сарын хамгийн гол зүйл. Учир нь та энэхүү сард өөрийгөө батлах гэж хэтэрхий их хичээх нь. Өөрийгөө сорих нь зөв ч үргэлж ухаантай царайлах хэрэггүй.

Үнэхээр хэрэгтэй, эсвэл зүгээр л аргацаасан зүйлсийг ялгаж салгахыг хичээгээрэй. Ялангуяа, бусдын зөвлөгөө, ятгалгаас эдгээрийг сайтар тунгаах нь чухал. Энэ л хамгийн сайн гэснийг сохроор сонгохын оронд өөрөө хувь тавилангаа бүтээж, өөрөө сонголтоо хийхийг одод зөвлөж байна.

Хайр дурлал

Энэ сард тайван байдал, итгэлцэл хамгаас илүү чухал. Тийм ээ, загас бол байгальтайгаа шүтэлцээтэй орд учраас бүх зүйлд эв эеийг хичээдэг. Гэхдээ энэ удаад та яагаад хайрын харилцаандаа нэг л тайван бус, уур уцаартай байгаагаа сайн ойлгохгүй. Энэхүү үл ойлголцлыг бага дээр нь дарахын тулд хайрттайгаа сайн ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж байхыг одод зөвлөж байна.

Дөрөвдүгээр сар бол гэр бүлийн харилцаанд тааламжтай үе. Тиймээс гэрээ хамтдаа чимэглэх, тохижуулах зэрэг шинэлэг санааг гаргаарай.

Харин ганц бие загаснууд олон шинэ хүнтэй танилцана. Магадгүй тэдний дундаас та заяаны ханиа олох ч юм билүү.

Ажил

Та яг одоо илүү оюунлаг, авхаалж самбаатай байх ёстой. Та энэ сард хөрөнгө оруулагчид болоод санхүүгийн томоохон хэлцлүүд зэрэг ихээхэн дарамттай уулзалтуудтай нүүр тулгарна. Иймд хүчтэй байж шийдвэр гаргахдаа ихээхэн нухацтай хандахыг зөвлөе. Та үр дүнтэй байж чадна, бас илүү сайн байж чадна. Бүү эргэлз.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#