Та өнөөдөр ямар ч байж болно, маргааш хэн ч болж болно

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.04.01
|
3,901
Хавар болж байгаль дэлхий хүртэл сэргэн шинэчлэгдэж байна. Харин энэ ертөнцийн нэгэн гайхалтай эд эс, ширхэг болсон эмэгтэй хүн та хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж цэцэглэхийг хүсч байна вэ?

Та өнөөдөр ямар ч байж болно. Бас маргааш хэн ч болж болно. ЭМЭГТЭЙ ХҮН БАЙНА ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ УРЛАГ юм.

Хавар болж байгаль дэлхий хүртэл сэргэн шинэчлэгдэж байна. Харин энэ ертөнцийн нэгэн гайхалтай эд эс, ширхэг болсон эмэгтэй хүн та хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж цэцэглэхийг хүсч байна вэ? Та өөрт байгаа гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгон тордож, эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг, ирээдүйтэй итгэлтэй, хувь хүний хувьд өсөн дэвшсэн нэгэн болжээ гээд бодоод үзээч. Гайхалтай биш гэж үү?

 

Эмэгтэй хүн өөрийгөө ч, бусдыг ч маш аз жаргалтай, амжилттай болгож чадахаар их хүчтэй. Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд энэ байгалиас заяасан их хүч, мэдрэмжээ сэтгэл зүрхнийхээ хаа нэгтээ нууж орхиод, ор тас мартчихсан байх нь бий. Ажил, амьдрал гэсээр өөрийгөө гээснээ гэнэт мэдэх, эсвэл элдэв таагүй өөрчлөлт, хэцүү зүйл тохиолдох үед л “Нээрээ, би энэ амьдралын хаахна явна аа?”, “Би ер нь хэн юм бэ?” гэж санааширдаг.

Тийм ээ, эмэгтэй хүн байна гэдэг яах аргагүй урлаг. Тиймээс л эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон, дээрх бүх асуулт, асуудлуудад хариулт өгөхүйц, сайтар бодож боловсруулсан “шидэт жор”-ыг цогцлоохыг бид зорьсон юм. Эмэгтэй танд өөрийгөө нээж өөрчлөх, одоо хэн байгаагаас хэн болж болохоо харахыг хүсэж буй бол бидний зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн хөгжил, гоо зүйн цогц хөтөлбөр-сургалтад урьж байна.

Өөртөө цаг зав гаргаж амждаггүй завгүй эмэгтэйчүүд, эсвэл хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн зарим шалтгаанаар гэртээ удаан хугацаагаар суусан, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж буй бүсгүйчүүд хэн бүхэнд зориулан зохиогдож буй “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжил, гоо зүйн цогц сургалт нь богино хугацаанд таныг идэвхжүүлэхээс гадна, таны цаг, мөнгийг хэмнэж олон талын мэдлэг олгодгоороо давуу талтай. 1 сарын хугацаанд та гадаад, дотоод аль аль талаасаа гайхалтай амжилтыг бүтээх болно.

 

“АМЖИЛТЫН ЖОР” ЦОГЦ СУРГАЛТЫН ГОО САЙХНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТА:

-Өөрт байгаа бүтээгдэхүүнүүдийн аль нь өөрийн тань арьсанд тохирохыг мэдэж, ялгахын дээр цаашид өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгож сурна.

-Өөгүй, гайхалтай нүүр будалтын үндэс суурь болсон арьс арчилгааг зөв, дэс дараалалтай хийж сурна.

-Нүүр будалтыг хийхдээ ямар бүтээгдэхүүнээс эхлэн хэрхэн зөв дараалалтайгаар нүүр будалтын суурийг тавихаа мэддэг болно.

-Өөрийн нүүр царайнд тохирсон өдөр тутмын болон гоёлын гэх мэт хэд хэдэн төрлийн будалтыг хийж сурна.

-Нүүр будалтдаа оруулахыг хүсдэг ч чаддаггүй, яг л таны сурахыг хүсдэг гэрэл сүүдэр тавих болонхамар өндөрлөх, “smokey eye” зэрэг будалтын үндсэн техникүүдийг сурах болно.

 

БҮЖГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

 -Салса, бачата, моб  зэрэг эрч хүчтэй латин америк хосын бүжгүүдийг сурахаас гадна эмэгтэй хүний уян налархай байдал, хөдөлгөөний эвсэл олгох чөлөөт бүжгүүдээр хичээллэнэ. Эдгээр нь зөвхөн энэ хөтөлбөрийн хүрээнд танд зориулж цогц болгосон сургалт юм.

Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй байх, эрүүл байх, зөв бие галбиртай болох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох гээд ийм олон давуу талыг бүжгээс өөр юу ч нэгэн зэрэг олгож чадахгүй. Мөн бүжгээ сураад орхих биш бид хамтдаа латин америк бүжгийн партид явж цагийг нийтэч, эрч хүчтэй өнгөрүүлдэг.

 

 

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР:

Таны гэр бүлийн уур амьсгал, аз жаргал, тэр дундаа үр хүүхэд, ханьтайгаа харилцах харилцаа тань ямагт нэгнээ ойлгож хүндэтгэсэн, итгэлцэл дээр тогтож чаддаг уу? Та өөрийгөө хайрлаж чаддаг уу? Ажил дээрээ та хэр амжилттай чадвартай, сайн ажилтан бэ? Та ирээдүйн зорилго зорилтоо юу гэж тодорхойлсон бэ? Хувь хүнийхээ хувьд тавьсан зорилго, бизнесийн санаа, амжилт карьер, амбиц танд бий юу?

Та эдгээр асуултуудад өөртөө хариулаад үзээрэй. Хэрвээ хариулахад төвөгтэй, ээдрээтэй байвал та энэ бүхний хариултыг манай цогц хөтөлбөрийн хувь хүний хөгжлийн сургалтуудаас аваарай. Та бүрэн дүүрэн хариулттай болоод гарах болно.

Цогц сургалтын хаврын ээлжийн бүртгэл явагдаж байна. Энэ хавар ганцхан ээлж бүрдүүлэх тул та бүхэн амжиж сураарай. Мөн сураад зогсохгүй өөртөө хувь хүний хөгжлийн оюуны үнэт хөрөнгө оруулалт хийсний шагнал болгож гоо сайхны багц бүтээгдэхүүн бэлгэнд авах болно. Та амьдралдаа нэг л удаа, ганцхан сарыг өөртөө зориул, бусад зүйлс аяндаа өөрөө ирэх болно.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 88090416 дугаар болон  https://www.facebook.com/events/1691687581114221/ линкээр авна уу.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар