10 жилээ төгсөж буй охидод зориулав №2

Нийтлэлч: Гоо
2016.04.01
|
44,496
Чи мэргэжлээ сонгохын тулд өөрөө сайн бодох хэрэгтэй. Хажуугаар нь мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах нь чухал. Ээж ааваасаа асуухад чиний мэргэжлийн талаар дутуу мэдээлэлтэй байвал чамд сайхан зүйл хэлэхгүй нь тодорхой . Тиймээс мэргэжлийн хүмүүс чамд зөв зүйлийг хэлэх болно. Мөн маш сайн судлагаа хийх хэрэгтэй. Өөрийнхөө сонгосон мэргэжлийн талаар зөвхөн Монголоосоо хайгаад байх хэрэггүй. Дэлхий дахинд юу болж байгаа талаар мэдээлэл цуглуулаарай.

Охидынхоо асуусан асуултанд хариулав. Асуух зүйл байвал сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.

АСУУЛТ 1 : Би хичээлдээ сайн. Гэхдээ ирээдүйд багш болохыг хүсдэг. Гэрийхэн маань дэмжихгүй байна яах вэ?

Ийм зүйл тохиолдоод өөрийнхөө хүсээгүй мэргэжлийг сонгоход хүүхдүүд зөндөө байдаг. Хамгийн гол нь яагаад энэхүү мэргэжлийг сонгож байгаа юм. яагаад энэ мэргэжил сайхан бэ? Гэдгийг гэрийхэндээ ойлгуулахыг хичээгээрэй. Гэрийхэн чинь ойлгохгүй байж ч магадгүй учир нь чиний зүрх сэтгэлээр мэдэрч чадахгүй шүү дээ. Чи үнэхээр сонирхолтой , чиний зүрх сэтгэл багш болохын төлөө зохилж байвал бусад хүмүүс юу гэх нь огтхон ч хамаагүй. Өөрийнхөө хүслийг дага. Хамгийн гол нь ирээдүйд хэцүү зүйл тохиолдсон ч шийдвэртээ үнэнч байгаарай. Амжилт охин минь.

 АСУУЛТ 2 : Гадаадад сурахад юу хэрэгтэй вэ? 10 жилийн дүн хамаатай байдаг уу?

Хамгийн түрүүнд хэлхий шалгалтуудыг өгнө. IELTS TOEFL-н оноо шаардлагагүйгээр гадаадруу жуучилдаг байгууллагууд байдаг. Гэхдээ энэ нь их эрсдэлтэй. Сайн судлах хэрэгтэй. Өмнө нь жуучлуулж байсан хүмүүсээс мэдээлэл авах нь чухал. Мөн нэг талаараа өртөг өндөртэй байдаг. Тийм учраас болж өгвөл шалгалтууддаа хангалттай оноогоо аван тэтгэлгээр гадаадруу яван сурахыг эрмэлзэх хэрэгтэй. Мөн гадаадруу яван суралцахад дүн хамаатай байдаг учраас хичээн суралцаарай. IELTS  , TOEFL –н хажуугаар SAT гэдэг нэгэн том шалгалт өгдөг. Энэ нь яадаг вэ? Гэвэл Монголын ЭЕШ-тай адилхан шалгалт юм. их дээд сургуульд ороход энэхүү шалгалтын дүн хэрэгтэй.

АСУУЛТ 3 : Шалгалтандаа тэнцэхгүй байх гэж айх юм. Яах вэ?

Хүний хамгийн том дайсан бол айдас юм. Чи айдсаа даван гарч чадсан цагт чи бүхнийг хийж чадна. Тиймээс юунаас ч битгий ай. Чи бүхнийг чадна.

АСУУЛТ 4 :Өөрийгөө хэрхэн олох вэ? Би өөрийнхөө юу хүсдэгийг мэдэхгүй байна яах вэ?

Бүх зүйлийг туршиж үз. Аль нь чамайг аз жаргалтай болгож , чиний зүрх сэтгэлийг эзэмдэж байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Хамгийн чухал нь өөртэйгөө ярилц. Зүрх сэтгэлээ сонс . Мөн бусад хүмүүстэй ярилцаж дэлхий дахинд юу болж байгааг мэдээрэй. Тэгээд эрэл хайгуул хийн сониуч амьдрах хэрэгтэй. Үргэлж ном унш. 21-р зуунд цахим ертөнц маш хурдацтайгаар өсөж бид бүх мэдээллээ интернэтээс авч болж байгаа ч гэсэн ном бол хүн төрлөхтний бүтээсэн хамгийн гайхалтай зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ.


Бусад асуултуудад дараагийн дугаараараа хариулах болно.

Холбоотой нийтлэлүүд :

10 жилээ төгсөж буй охидод зориулав #1

10 жилээ төгсөж буй охидод зориулав #3

10 жилээ төгсөж буй охидод зориулав #4

10 жилээ төгсөж буй охидод зориулав #5

10 жилээ төгсөж буй охидод зориулав #6 / Хичээлээ хэрхэн үр дүнтэй хийх вэ?/

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар