Нийслэл хотод маань 29 нярай мэндэлжээ

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.04.04
|
1,107
Өнөөдөр нийслэл хотод маань өглөөний 9 цагийн байдлаар 29 нярай мэндэлжээ

Өнөөдрөөс эхлэн Монголжингоо.мн сайтын хамт олон нь бүсгүйчүүд, ээжүүдийнхээ өглөөг гэгээлэг, сайхан мэдээгээр угтахаар боллоо.

Өнөөдөр нийслэл хотод маань өглөөний 9 цагийн байдлаар 29 нярай мэндэлжээ.

I төрх эмнэлэгт 15 хүүхэд мэндэлсний 9 хүү, 6 охин,

II төрх эмнэлэгт 11 хүүхэд мэндэлсний 7 хүү, 4 охин,

Гурван гал эмнэлэгт 3 охин тус тус мэндэлжээ.

Харин бид өнөөдөр III төрх эмнэлэгтэй холбогдож чадаагүй ч гэлээ цаашид өдөр бүр цаг алдалгүй та бүхэнд шинэ иргэдийнхээ тоог мэдээлж байх болно. Монголын маань үрс маш олон болох болтугай!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар