Чамайг зовоодог мөөгөнцөрт “Баяртай” гэж хэлээрэй

2016.04.06
|
69,560
Урин дулааны цаг эхлэхэд олон эмэгтэй дотоожны цаана нуугдсан халдваруудтай тэмцэх хэрэгтэй болдог. Учир нь цаг агаарын энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүний бие мах бодийн тэнцвэргүй байдлыг бий болгодгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Гэлээ гээд үүнд санаа зовох хэрэггүй дээ.

Урин дулааны цаг эхлэхэд олон эмэгтэй дотоожны цаана нуугдсан халдваруудтай тэмцэх хэрэгтэй болдог. Учир нь цаг агаарын энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүний бие мах бодийн тэнцвэргүй байдлыг бий болгодгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Гэлээ гээд үүнд санаа зовох хэрэггүй дээ.

Харин ч хаврын эхний өдрүүдэд нандин эрхтэнд “халддаг” мөөгөнцөр мэтийн халдвараас сэргийлэх аргыг сурахад л хангалттай биз дээ. Чамайг тавгүйтүүлж, үргэлж санааг чинь зовоодог өнөөх гайхлуудтай тэмцэх аргыг Монголжингоо нь эмч нарын судалгаанаас үндэслэн хэд хэдэн зүйлийг олж бичихээр шийдлээ.

Эмэгтэй хүн гэдэг гаднаа хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байдаг шигээ дотоод эрүүл мэнд ч тийм л байх учиртай. Тиймээс энэ удаад мөөгөнцөр хэмээх халдвараас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл бэлтгэлээ.

Юуны өмнө түүний талаар эхлээд бяцхан танилцуулга хийе. Мөөгөнцөр нь байгалиасаа бидний үтрээнд тодорхой тоо хэмжээтэйгээр оршдог. Харин бидний биед явагдах элдэв өөрчлөлтийн улмаас энэ тоо хэмжээ хэвийнээс хэтрээд эхэлбэл загатнах, хорсгох зэрэг зовиуруудыг учруулдаг байна. Ингэхдээ биеийн эсэргүүцэл сулрах, эстрион даавар хэт өндөрсөх, жирэмслэх зэргийг андахгүй шүү. Мөөгөнцрөөс айх хэрэггүй. Харин тэмцэх аргаа л сайн олох хэрэгтэй.

 

Аль болох байгалийн гаралтай хүнс хэрэглэ

Тийм ээ, интернэт орчин дахь мэдээллүүд ч энэ талаар зөндөө л нийтлэл, мэдээллийг бидэнд өгч байна. Гэхдээ л энэ үнэн шүү. Маш олон судалгаанаас харахад аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс элдэв халдвараас өөрсдийгөө сэргийлж чаддаг байна.

Жишээ нь, бидний амтархан идэх дуртай тараг гэхэд үтрээг үргэлж эрүүл байхад тустай олон бактерийг агуулсан байдаг аж. Үүгээр ч зогсохгүй нандин эрхтэнийг маань хагаалж байдаг бусад бактерийн өсөлтийг ч дэмждэг гэнэ шүү.

Хэдийгээр өдөр бүр тараг идсэнээр үтрээний элдэв халдвараас бүрэн хамгаалдаг гэсэн шинжлэх ухааны баталгаа байхгүй ч эмэгтэйчүүдэд энэ хэрэглээ нь хэчнээн чухал болохыг ойлгуулахыг зорилоо.

Түүнчлэн сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд тараг идэж заншвал үтрээний орчныг эрүүл байлгахад тустай аж.

Италид хийсэн нэгэн судалгаагаар байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бүсгүйчүүдийн үтрээний халдвар 5 долоо хоногийн хугацаанд 87 хувиар буурсан байжээ. Ийм дүн гарчихаад байгаа ч одоо хэр нь шинжлэх ухаан таргийг үнэхээр анагаагч мөн эсэхийг баталж чадаагүй л байна.  

 

Жирэмслэлтээс хамгаалах эм сонгохдоо эстрион дааваргүйг нь аваарай  

Эстрион даавар биед ихдэхээрээ олон төрлийн халдварын үндсийг тавьдаг байна. Эмэгтэйчүүдийн эмч нар ч мөөгөнцрийн халдвар авч байсан бүсгүйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхдээ энэ даавар бүхий бэлдмэлийг сонгохгүй байхыг зөвлөдөг. Ингэснээр халдвар тарах нөхцлийг бууруулж чадна гэж тэд үзэж байна.

 

Даавуун дотуур өмд өмс

Дотуур өмд сонгохдоо өнгө, загвар, хийц, стил чухал л даа. Гэхдээ хамгийн түрүүнд нандин эрхтэнийхээ эрүүл мэндийг бодож байгаарай.
 

Үүний тулд үгэлж хуурай байдлыг хадгалах, агаар, дулаан сайн хэвтрүүлдэг даавуун дотуур өмд сонгохыг зөвлөж байна. Учир нь үтрээний халдвар чийглэг орчинд үнэхээр “хайртай” байдаг юм шүү. Тийм л газар өсч үржих нөхцлөө болгодог.

Харин даавуун дотуур өмд нь чийг даадаггүй учраас хамгийн эрүүл орчныг бүрдүүлж өгдөг байна. Тэгвэл нийлэг эдээр хийсэн дотуур өмд биед наалдаж, чийглэг орчныг бүрдүүлснээр халдваруудыг урин дууддаг аж.

 

Эмэгтэйчүүдийн элдэв үнэртэн, саван хэрэглэхээс татгалз

Үнэнийг хэлэхэд, эмэгтэйчүүдийн гэх тодотголтой элдэв сайхан үнэртэй үнэртэн, саванд таны үтрээ тийм ч дуртай биш шүү. Сүрчиг болоод элдэв бэлдмэл нь үтрээний орчныг өөрчилж, халдвар тархах таатай нөхцлийг бий болгодог. Салахын аргагүй сайхан үнэртэй саван ч гэсэн таныг дотоожны цаадах халдварт бариад өгч мэдэх юм. Эдгээрийг хэрэглэхгүй л бол болохгүй байгаа биш дээ, ямар. Зүгээр л орхичих. Энгийн байх тусмаа л эрүүл шүү дээ.

 

Үтрээгээ өдөр бүр угаа

Зүгээр л ус шүршээд өнгөрөх гэж байна уу. Үгүй дээ, нандин эрхтэндээ ийм тоомжиргүй хандаж болно гэж үү. Ямар нэгэн нэмэлт элдэв үнэртэн, ариутгадаг гэсэн саван хэрэглэхгүйгээр энгийн хэрнээ нямбалан цаг гаргаж үтрээгээ өдөр бүр угааж байгаарай.

Харин угаахдаа дотуур угаалга хийж огт болохгүй. Гараа сайтар савандаж угаасны дараа гадна талаас нь дээрээс нь доош чиглэсэн байдлаар бүлээн усаар өдөр бүр угааж заншаарай.

Түүнчлэн бассейнд сэлэх, саунд суусныхаа дараа дотуур өмдөө цаг алдалгүй сольж заншаарай. Үгүй бол нөгөө л чийг гэдэг гайхал чинь халдвар дамжуулна шүү.

Мөн гадны жорлонгийн суултуур дээр суухдаа заавал ариун цэврийн цаас дэвсэж байгаарай.

 

Байгалийн эхийн анагаагч эмнүүдээс бүү татгалз

Байгаль эх үргэлж бидний төлөө бүтээж байдаг. Тэр чамайг өөрийгөө хамгаалахад чинь зориулж төрөл бүрийн анагаагч эмүүдийг бүтээсэн юм шүү дээ.

Цэвэр, сайн хадгалсан кокосын тос мөөгөнцөр тэргүүтэй халдваруудыг устгах шидэт бодисыг агуулсан байдгийг чи мэдэх үү. Өдөрт хэдхэн удаа энэ тосыг үтрээгээ тойруулан яг л чийгшүүлэгч шиг түрхэхэд л хангалттай.

Өөр нэг арга байна. Хэдхэн хумс сармис бидэнд хэрэгтэй. Бүх халдвар сармисанд агуулагддаг анагаагч бодисоос нь айдаг юм шүү. Сармисыг идэх, эсвэл хэдэн хумсыг нь няцалж шүүсийг нь гаргаад яг л кокосын тос шиг түрхэж ч болно.

 

Хангалттай унтаж амар

Чиний дархлааны систем бол элдэв халдвартай тэмцэх хамгийн чухал зэвсэг. Харин чи түүнийг хангалттай цэнэглэхгүй бол тэр үүргээ хэрхэн биелүүлэх билээ. Судалгаанаас харахад та шөнийн 8 цагийн турш нэг сэрж, нэг унтаад өглөөг угтлаа гэхэд бие тань хангалттай амралт, нойр авч чадаагүй байдаг аж. Харин та бөх гэгч нь сайн унтаж амарч чадвал энэ нь биеийн жинхэнэ цэнэг болох бөгөөд үтрээний орчны тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлдөг байна.

 

Эрүүл хоол хүнс сонго

Бид байгалийн гаралтай хүнс хэрэглэх нь хэчнээн чухал болохыг өмнөх хэсгээс уншсан шүү дээ. Харин одоо ходоодонд маань орж байгаа бүхий л хоол хүнсний талаар ярилцъя.

Ялангуяа, мөөгөнцрийн халдвар чихэрлэг, цавуулаг ихтэй хүнсэнд маш их дуртай. Чи ийм хоол идээд л байвал доор чинь халдвар үржээд л байна гэсэн үг байх нь.

Тиймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байхдаа эмчээсээ ямар хоолны дэглэм барих талаар ч дэлгэрэнгүй, зөвхөн өөртөө тохирохыг нь бичүүлж аваарай.

Дашрамд дурдахад ихэнх халдварын үед согтууруулах төрлийн ундаа, чихэрлэг хүнс, цавуулагтай хүнсний ногоо (төмс, лууван, хүрэн манжин) зэргийг хэсэг хугацаанд хорьдог байна.

Төгсгөлд нь хэлэхэд, үтрээгээ өдөр бүр эрүүл байлгах нь тийм ч хэцүү зүйл биш ээ. Бид амьдралын зөв хэмнэлтэй байхад л хангалттай шүү дээ.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#