Орд ордны эрчүүдийн хайрын зурхай

2016.04.08
|
3,999
Орд ордны эрчүүд хайраа хэрхэн илэрхийлдэг вэ. Мөн тэд хайрын харилцаандаа танд хэрхэн ханддаг вэ. Энэ талаар зурхайн толинд хэрхэн туссаныг хамтдаа сонирхъё.

Хонь

Хонины ордны эрчүүд бол ёстой л хайрын галзуу хамтрагчид. Тэдэнтэй хамт байхдаа та уйдна гэж үгүй. Түүний амьдрал адал явдал, романтик байдал, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байгаасай гэж тэр хүсдэг. Тиймээс ч түүний хайраа илчлэх арга барил нь романтик, таныг хэзээд гайхашруулахаар зүйл байх болно.

Түүний тачаангуй байдалд эмэгтэйчүүд ихээр татагддаг учраас үргэлж л хайрын ямар нэгэн асуудалтай явдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс танд хайраа илчилж буй хонины ордны эрийг та өөртөө татах, цаашдаа харилцаагаа илүү удаан байлгая гэвэл танаас багагүй хичээл зүтгэл гарна гэдгийг бүү мартаарай. Тэр нэгэн хэвийн уйтгартай байдалд дургүй шүү.

Үхэр

Энгийн амьдралыг эрхэмлэдэг үхрүүд анхнаасаа л хайр сэтгэлд урт удаан харилцааг хүсдэг. Нэг ёсондоо тэр танд хайраа илчилж байгаа бол таныг эхнэрээ болгох хүсэлдээ хэдийнэ эзлэгдчихсэн яваа гэсэн үг.

Үхрийн ордны эрчүүдийн хайраа илэрхийлэх арга барил нь ч уламжлалт, энгийн, магадгүй танд ямар ч илүү дутуу зүйлгүй мэт санагдаж болох. Гэхдээ л түүний амлалт хэзээд  үнэн бөгөөд хэзээ ч таныг хуурахгүй.

Анх л хайраа илчилсэн өдрөөсөө эхлэн бүхэл бүтэн 60 жилийг хамтдаа туулсан хосуудын эрчүүд нь үхрийнхэн л байдаг. Үхрийн эртэй гэрлэсэн эмэгтэйн амьдрал тайван, даруухан, нам гүм боловч хэзээд аз жаргалаар дутахгүй.

Ихэр

Агаар махбодтой ордууд дотроос хамгийн хувирамтгай нь ихрүүд. Тэр хайрын тухай кинонд үнэхээр дуртай. Тиймээс ч аль хэдийнэ дотроо хайртай хүндээ хайраа илчлэх аргуудыг кино шиг л боловсруулчихсан явж байдаг.

Төсөөллийн ертөнцөөсөө ангижирч бодит амьдрал дээр жинхэнэ хайраа илчлэх нь түүнд заримдаа хэцүү байдаг. Яагаад гэвэл амьдрал кино биш болохоор заримдаа яг хүссэнэр нь болно гэж үгүй.

Тэр хайрын кинонууд дандаа сайхан төгсдөггүйг мэддэг учраас хайраа илчлэхдээ өөртөө тийм ч их итгэлтэй биш. Гэхдээ тэр хүлээж чаддаг. Хуучинсаг ихрүүдийн хайр харин урт настай шүү. Таныг хүлээ гэвэл тэр буурал болтлоо ч хүлээж чадна. Ийм л сайхан эрчүүд энэ ордонд байдаг юм шүү.

Мэлхий

Тэр хайраа илэрхийлэхдээ тийм ч мундаг нь биш л дээ. Гэхдээ тэр танд шууд “Хайртай” гэж хэлэхгүй ч таныг тэврэх, гараас чинь атгах, гэрт чинь хүргэж өгөх зэргээр өөрийгөө ойлгуулахыг хичээдэг. Олигтой юм ярихгүй хэрнээ нойтон хамуу шиг наалдаад байдаг эрчүүд байдаг даа. Тэр чинь л мэлхийнүүд шүү дээ. Гэхдээ л та түүний энэхүү болхидуу гэмээр илчлэлтээс нь тайван, аюулгүй байдал, тав тух, яг л өөрийнхөөрөө байж болох тэр сайхан мэдрэмжийг мэдрээд л байх болно.

Мэлхийн ордны эр таныг хэзээ ч уйлуулахгүй. Тэр таны нулимсыг харсанд орвол өөрөө зовж явахыг илүүд үзэх болно. Учиргүй нялуурдаггүй мэлхийнүүд амьдрал дээр ч ноён нуруутай сайн нөхрүүд байдаг юм шүү.

Арслан

Арслангийн эрчүүд ээ гэж. Хамгийн романтик, биелэшгүй мөрөөдлөөр дүүрэн явдаг хүмүүс. Хамгийн романтик киноны оргил хэсэгт тоглож буй гол дүрийн жүжигчинтэй тэр өөрийгөө зүйрлүүлэх дуртай.

Түүний хайраа илэрхийлэх анхны мөч интернэтэд явдаг романтик агшнуудаас илүү гарна уу гэхээс дутах ёсгүй гэж тэр боддог. Өөрөөр хэлбэл, тэр бол “Кодак”-ын хальсанд буусан агшныг амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсдэг цагаан морьтой ханхүү.

Тэр танд хайраа илчлэхдээ алтан ээмэг, зүүлт авч очихыг мөрөөднө. Яг л “Титаник” кинон дээр гардаг шиг далайн зүрхийг танд бэлэглэхийг хүснэ. Тэр хайрынхаа өдөр бүрийг яг л ийм халуун дулаан, романтик, яг л кино шиг байгаасай гэж хүсдэг нэгэн.

Охин

Тэр бол зурхайн ордууд дундаас өөрийгөө золиослох, бусдын төлөө өөрийгөө зориулах чадвараар хамгийн баян нь. Тиймээс ч тэр танд аз жаргал, бахархал, эрх чөлөө ба зарчим гэсэн амьдралын хамгийн сайхан өнгөнүүдийг бэлэглэж чадна.

Тэр маш өндөр шалгуураар хайраа сонгодог юм шүү. Түүний сонгосон хүн хамгийн аз жаргалтай амьдрах болно. Яагаад гэвэл хайртынхаа төлөө хийж болох хамгийн хэцүү зүйлийг ч охины ордны эр хийж чадна.

Тэр хайраа илэрхийлэхдээ ч сонгодог байдлаар, айхтар олон үггүйгээр хэн ч ойлгохоор тийм л байдлаар хандана. Түүнийг нь ч та түвэггүй ойлгож чадна. Охины эртэй эхлүүлсэн хайрандаа та хэзээ ч харамсахгүй.

Жинлүүр

Та түүнд хайртай ч бай, хайргүй ч бай нэгэнт л таныг тэр сонгосон бол үхэн үхтлээ таны төлөө өөрийгөө зориулна. Гайхалтай биш гэж үү. Түүнтэй эхлүүлсэн амьдрал яг л жигүүр нь ургасан тэнгэрийн элчийнхээс ялгаагүй байх болно. Яагаад гэвэл зөөлөн, дулаан, хайр татам жинлүүрийнхэн таныг хэзээ ч ганцаардуулахгүй. Та түүний дэргэд туньж болох ч хэзээ ч нулимс асгаруулахгүй. Төрөлхийн ухаантай тэд таныг уйлуулж зовоохгүй.

Тэр танд хайртай болсон л бол таныг өөрт нь дурлатал бүхнийг хийнэ. Таныг хүчлэхгүй хэр нь таны сэтгэлд ойр дотно бүхнийг тэр хийсээр л байх болно.

Хилэнц

Хилэнцийн эрчүүд дурлал, тачаал, хайрыг жинхэнэ ёсоор мэдрүүлж чадах халуухан хайртууд байдаг. Тэр танд юугаа ч дуртайяа өгч чадна. Тэглээ гээд танаас юуг ч эргүүлж нэхэхгүй.

Тэр хайраасаа хүч чадал хүсдэг. Тэр хайртыгаа үргэлж хамгийн сайхан нь, хамгийн гоё нь байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч хайраа илчлэхдээ хамгийн сайхан оройн зоог, хамгийн тансаг орчныг л эрхэмлэх болно.

Тэр хайртай эмэгтэйтэйгээ уламжлалт, нэн даруухан байдлаар хуримлахыг хүсэхгүй. Харин ч сүр дуулиантай гэрлэлтийг хүснэ. Магадгүй үүний эхлэл нь хэдийнэ хайраа илчлэх тэр мөчид тавигдсан байдаг байх. Тэр олон хүн цугласан газар таныг аваачаад өвдөг дээрээ сөгдөн сарнайн баглаа танд барьж хайраа илэрхийлж мэдэх юм шүү.

Нум

Тэр эрх чөлөөг хамгаас илүү эрхэмлэдэг эр. Эрх чөлөөг нь хангаж чадах, аз жаргалыг юунаас мэдэрдгийг нь мэдэрч чадах тийм л эмэгтэйг ханиараа сонгоно.

Түүний адал явдалд дуртай, аз жаргалаа бусдынхаас өөрөөр мэдрэхийг хүсдэг зан араншин нь хайраа илэрхийлэхэд нь ч мэдрэгддэг. Тэр таныг ой мод, ууланд хамт авирахыг санал болгоно. Эсвэл адал явдалт аялалд хамтдаа аз жаргалын эрэл хийхийг ч урьж мэдэх юм.

Тэр зууртаа тэр хайраа илэрхийлж мэдэх юм. Та нумын ордны эртэй байхдаа хэзээ ч уйдахгүй, амлая. Таныг инээлгэх, аз жаргалтай байлгах бүхий л гайхамшигтай мөчүүдийн санаа түүний тархинд эргэлдэж байдаг юм.

Матар

Матрын эртэй учирсан бол таныг азтай байна гэж хэлье. Тэр амьдралдаа хэнд ч дарамт болохыг хүсдэггүй хэрнээ бусдыг өдөр бүр аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэр олон хүүхэдтэй, өнөр бүл байхыг хүсдэг.

Тэр танд хайраа илчлэхдээ хамгийн энгийн хэр нь донжтой аргыг сонгодог. Танд янагийн ягаан сарнай өдөр бүр авчраад байвал хайртай гэдэг үгээ хэлж чадахгүй ч  үйлдлээрээ үзүүлэхийг хичээгээд байна гэсэн үг.

Матрын эртэй ургуулсан амьдрал тань өнөр өтгөн, амар тайван, аз жаргалтай, ер нь эмэгтэй хүн бүрийн хүсдэг тийм л амьдрал байх болно.

Бумба

Түүний хайр яг л тайтгарал шиг. Их ажлын дараа диваажингийн амралт эдлэхтэй л адил. Түүний хайрыг XXI зууны гэхээсээ XXII зууны хайр гэж нэрлэж болох юм. Яагаад гэвэл тэр хайрандаа бясалгал, амар тайван, оюунлаг байдлыг эрхэмлэдэг.

Тэр танд хайраа илчлэхдээ өдөр бүр таныг магтан сайшаана. Танд хүч чадлын далавч ургуулна. Хэзээ ч танд муу үг хэлэхгүй.

Түүний хайрын харилцаа яг л гүн ухаантантай хамт амьдрахтай адил. Хэзээ ч танаас чадахгүй зүйлийг чинь нэхэхгүй. Таныг урамшуулж, урам зоригоор тань бадрааж яг л мөрөөдлийн амьдралыг танд бэлэглэнэ.

Загас

Тэр бол усны амьтан шүү дээ. Хэзээ ч хэнд ч хатуурхахааргүй тийм зөөлөн сэтгэл түүний дотор өдөр бүр оргилж байдаг. Хэн нэгнийг гомдооно гэхээс өөрөө шархлаад хоцордог учраас түүний амьдралд бусдыг гомдоох, зовоох талаар ойлголт угаасаа байдаггүй.

Тэр хайраа хэл яриагаараа илэрхийлнэ. Тэр таныг сайн сонсож, тохирсон хариултуудыг хэлж чадна.

Таныг хэзээ ч зовоохгүй гэдгийг та түүний нүд рүү хараад л түвэггүй мэдэж чадна. Таныг гомдоохгүйн төлөө бүхнийг хийхээ амлана, тэгж ч хэрэгжүүлнэ.

Загасны эртэй эхлүүлсэн амьдрал өдөр бүр зөөлөн дулаан хэмнэлтэй, тайтгарал,

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#