72 цагийн эмийг уухаасаа өмнө үүнийг заавал уншаарай

2016.04.10
|
25,502
72 цагийн эмийг жирэмслэлтээс хамгаалах байнгын арга мэтээр эндүүрч, олон сөрөг үр дагаврыг биедээ бий болгож байна. Тиймээс энэ эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ.

Өсвөр насны охид болон ганц бие бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар тэр бүр мэдээлэлгүйгээс буруу сонголт хийх нь элбэг байдаг. Үүний хамгийн том жишээ бол 72 цагийн эмийг жирэмслэлтээс хамгаалах байнгын арга мэтээр эндүүрч, олон сөрөг үр дагаврыг биедээ бий болгож байна. Тиймээс энэ эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ.

 

72 цагийн эм үр хөндөхөд нөлөөлөхгүй

Зарим эмэгтэй энэ эмийг үр хөндөлт хийлгэхэд хэрэглэдэг гэж андуурдаг. Үгүй шүү. Энэ бол жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эм гэдгийг анхааруулъя. Харин та үнэхээр жирэмсэн бол энэ эм таны урагт болон түүний хөгжилд огтхон ч нөлөөлөхгүй.

 

Аль болох эрт уу

Үнэхээр жирэмслэлтээс тэр дариудаа хамгаалъя гэж шийдвэл энэ эмийг бэлгийн харьцаанд орсноос хойш аль болох түргэн хугацаанд уух ёстой. Харин та бэлгийн харилцаанд орсноос хойш 72 цагийн дараа буюу 3 өдрийн дараа энэ эмийг уувал үйлчлэхгүй гэдгийг анхаар.

Энэ эмийг 72 цагийн дотор багтаан ууснаар жирэмслэлтээс 85 хүртэлх хувиар хамгаалдаг байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь та дараагийн сарын тэмдэг ирэх хүртэл өөрийгөө бүрэн хамгаалагдсан гэдгээ мэдэх боломжгүй.

 

Эмийг буруу уувал яах вэ?

Эмийг бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор уувал энэ нь зөв.

Харин дотроо хоёр ширхэгтэй энэ эмийг нэг дор хоёуланг нь ууж болохгүй. Эхний эмийг ууснаас 12 цагийн дараа дараагийн эмийг уух ёстой. Эмийг уухаасаа өмнө хүчинтэй хугацааг заавал шалгаарай.

 

Энэ эм ирээдүйн жирэмслэлтэд нөлөөлөхгүй, бас үргүйдэл үүсгэхгүй

Энэ эмийг олон улсын эмч, мэргэжилтнүүд жилд 2-оос илүүг уухгүй байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, та 6 сард нэг л удаа хэрэглэх боломжтой. Учир нь энэ нь дааврын маш өндөр агууламжтай учир дааврын өөрчлөлт үүсгэх, цус алдуулах, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Тиймээс энэ бол жирэмслэлтээс хамгаалах байнгын арга биш. Зөвхөн яарсан үеийн түргэн тусламж юм шүү.  

Хэдийгээр жирэмслэлтээс хамгаалдаг боловч бэлгийн замын халдварт өвчнөөс таныг хамгаалахгүй.

Мөн энэ эм таны сарын тэмдгийн мөчлөг болон үргэлжлэх хугацаанд дараахь байдлаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу:

-Сарын тэмдэг хэт эрт, эсвэл хэт удаж байж ирэх.

-Сарын тэмдэг хэт их ирэх, эсвэл бүр маш бага ирэх.

-Сарын тэмдэг сард олон удаа ирэх.

-Сарын тэмдэг өвдөлттэй ирэх.

Тиймээс эдгээрээс аль нэг шинж нь танд илэрвэл эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө мэдээлэл аваарай. Ялангуяа, сарын тэмдэг ихээр ирээд байхад зүгээр яваад байж болохгүй шүү. Гэхдээ эдгээр өөрчлөлт нь таны үр тогтох чадварт огт нөлөөлөхгүй.

 

Эмийн гаж нөлөө

Эм болгон гаж нөлөөтэй байдаг. Гэвч энэ талаар ихэнхдээ бичиж тэмдэглээгүй байдаг. Ялангуяа, 72 цагийн эмэнд ямар нэгэн тайлбар бичигдээгүй байдаг. Энэ эмийн хувьд гаж нөлөө нь тун зөөлнөөр илэрдэг. Тухайлбал, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх, хөхөөр өвдөх зэрэг юм.

Хэвлийгээр хүчтэй өвдөх, үтрээгээр цус алдвал яаралтай эмчид хандаарай.

 

Аюултай

Зарим тохиолдолд энэ эмийг уух нь аюултай байдаг. Ялангуяа, та өөрийгөө жирэмсэн байх вий гэж айж байгаа бол шууд эмчид хандах хэрэгтэй бөгөөд энэ эмийг уухаа азнахыг зөвлөе.

Дараахь тохиолдлуудад 72 цагийн эмийг уух нь аюултай:

-Та чихрийн жишинтэй, элэг, зүрх өвддөг бол, эсвэл хөхний хавдартай бол

-Та хүүхдээ хөхөөр хооллодог бол

-Та одоо ч хүүхэд хэвээрээ байгаа бол

-Та уналт, таталтын эсрэг эм уудаг бол.

Эдгээр тохиолдлуудыг онцгой анхаарахыг зөвлөж байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар