“Би номонд хайртай” selfie зургийн уралдаанд урьж байна

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.04.20
|
3,916
“Би номонд хайртай” selfie зургийн уралдаанд урьж байна

Ном бол тархины фитнесс гэдэг. Тиймээс тархиа, бас биеэ ч чийрэгжүүлэхэд тань туслах нэгэн сайхан уралдааныг эрхэм уншигч та бүхнийхээ дунд зарлаж байна. Жил бүр зохион байгуулагддаг “Ulaanbaatar book fair”-ийг  угтан “Монголжингоо.мн” сайт, “Номын ертөнц” нэвтрүүлгийн хамт олон хамтран “Би номонд хайртай” selfie гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаанаа бид Дэлхийн номын өдөрт \4.23\ зориулан  2016 оны 4-р сарын 20-наас эхлэн 10 хоногийн хугацаанд зохион байгуулахаар боллоо. 

Уралдааны ялагчдыг 2016 оны 4-р сарын 30-нд шалгаруулна. 
 

Шагнал:

1-р байр Aqua фитнесс төвд 1 сар хичээллэх эрх  “Интерном” дэлгүүрээс 50.000 төгрөгний ном авах эрх

2-р байр Aqua фитнесс төвд 1 сар хичээллэх эрх  “Интерном” дэлгүүрээс 30.000 төгрөгний ном авах эрх

3-р байр Aqua фитнесс төвд 1 сар хичээллэх эрх  “Интерном” дэлгүүрээс 10.000 төгрөгний ном авах эрх

 

Манай уралдааны дүрэм маш энгийн:

  • Хамгийн сүүлд уншсан таалагдсан номтойгоо selfie зургаа авахуулан “Монголжингоо.мн” сайтад өөрийн Facebook хаягнаас дараахь линкээр илгээнэ.

http://www.mongoljingoo.mn/contest/new.htm

  • Зургийг Like-ны тоогоор шалгаруулна. 
  • Зургаа илгээсэн оролцогч “Монголжингоо.мн” сайтын Facebook хуудсанд өөрийн утасны дугаар, нэрээ илгээнэ. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар