Хэзээ ч бүү бууж өг: Уналтаас оргилд хүрсэн 10 алдартан

2016.04.20
|
3,690
Дэлхийд цуутай төмөр хөлгийн үйлдвэрийн эзэн Г.Форд нэгэнтээ “Бүтэлгүйтэл бол илүү сайн хичээж, оргилд нь хүр гэсэн үг юм” гэж хэлсэн нь бий шүү. Үүнийг амьдралаараа нотолсон 10 алдарны бяцхан түүхээр хамтдаа аялцгаая

Бидний олонх нь уналтыг үргэлж л байх ёстой юм шиг хараад сурчихжээ. Гэтэл уналтад ч бас өөрийн гэсэн сайн тал байдаг байх нь. Ялангуяа, аливаа бүтэлгүйтэл чиний амжилтын эхлэл ч байж мэдэх юм. Тиймээс өнөөдөр чамайг хэн юу гэж хэлэх нь биш харин чи өөрөө хэн болох вэ гэдэг нь чухал. Дэлхийд цуутай төмөр хөлгийн үйлдвэрийн эзэн Г.Форд нэгэнтээ “Бүтэлгүйтэл бол илүү сайн хичээж, оргилд нь хүр гэсэн үг юм” гэж хэлсэн нь бий шүү. Үүнийг амьдралаараа нотолсон 10 алдарны бяцхан түүхээр хамтдаа аялцгаая.

 

Түүнийг ахлах сургуулийн сагсанбөмбөгийн багаас хассаны дараа тэрээр гэртээ хариад, өрөөгөө дотроос нь түгжээд, зөндөө их уйлсан гэдэг...

Майкл Жордан

 

Тэр 4 нас хүртлээ ярьж чаддаггүй байв. Харин багш нар нь түүнийг хэзээ ч ийм амжилтанд хүрнэ гэж төсөөлж байгаагүй юм шүү...

Алберт Энштейн

 

Түүнийг телевизийн мэдээний хөтлөгчөөс хасч байжээ. Учир нь түүнийг телевизийн төрхгүй гэж удирдлагууд нь үзсэн байна...

Опра

 

Тэрээр сонины ажлаасаа халагджээ. Яагаад гэж үү, түүнийг төсөөлөх, уран сэтгэх авьяасгүй гэж үзсэн юм шүү дээ...

Уолт Дисней

 

30-хан насандаа энэ хүн компаниасаа хөөгдөж, юу ч үгүй хоцорч байлаа. Гэвч яг тэр үеэс л энэ хүн өөрийгөө олсон юм...

Стив Жобс

 

Ахлах сургуулиасаа хасагдаж, ядуурал, хар тамхи дунд бага залуу насаа өнгөрөөж явсан тэрээр амиа хорлохыг оролдож байсан гэвэл та итгэх үү...

Эминем

 

Багш нь түүнийг “Аливааг ойлгоход дэндүү тэнэг” гэж тодорхойлж байжээ. Тиймээс ч хөдөө тосгонд мал хариулаад суусан нь дээр гэж үзэж байлаа...

Томас Эдисон

 

 

Decca Recording Studio-гийнхон тэднийг “Энэ хамтлагийн дуу бидэнд огтхон ч таалагдсангүй. Тэдэнд шоу бизнест ирээдүй байхгүй” гэж үзэж байлаа...

Битлз хамтлаг

 

Түүний номыг хэвлэлийн 23 газар бүгд буцааж байлаа... Яагаав, бид түүнийг “Лоракс”, “Хортон хэнийг сонссон бэ” зэрэг номоор нь мэднэ шүү дээ.

Теодр Сеис Гизел

 

Түүний сүйт бүсгүй нас барж, бизнес нь дампуурч, бүтэлгүйтэлдээ сэтгэл бөхөж, бүр 8 сонгуульд ялагдал хүлээж байсан юм шүү...

Абрахам Линколн

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#