• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Тестер: Инээмсэглэл + эерэг энерги – онцгой амттай боргол

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.04.21
|
840
Infomongol.mn-ы шоппер&тестер мэргэжлийн баг Улаанбаатар хотын дэлгүүр, үйлчилгээний газруудаар явж үйл ажиллагааг нь “тест”-лэж байгаа билээ.

Infomongol.mn-ы шоппер&тестер мэргэжлийн баг Улаанбаатар хотын дэлгүүр, үйлчилгээний газруудаар явж үйл ажиллагааг нь “тест”-лэж байгаа билээ.

Энэ удаагийн checker - Кафе Бене @Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг: Богдын музейн зүүн талд

Улаанбаатар хотод Кафе Бенегийн олон салбар бий. Үүний дотроос бид Гэгээнтэн салбарын 1-р давхарт байрлах салбарыг тестлэв.

Өглөөний мэнд гэж инээмсэглэл дүүрэн баясгалантайгаар угтах бүсгүйг хараад сэтгэл сэргэв.

Шалгуур 1: үйлчлүүлэгчтэй мэндлэх. Зөв боловсон мэндлэхээс гадна мэндчилгээ нь угтсан, урьсан, үйлчлүүлэх гэж буй талархсан шинж, өнгө аястай байх ёстой.

- Та юу уумаар байна? Манайх халуун кофеноос гадна гүзээлзгэнэтэй ундаагаар үйлчилж байгаа. Шинэ гүзээлзгэнэ шүү гэж тодруулаад инээмсэглэн зогсох.

Би эдний пейж хуудсаар зочлоход гүзээлгэнэтэй хаврын меню тавигдсан байсан. Олон нийтийн сурталчилгаа нь бодит байдалд нийцжээ.

Шалгуур 2: Шинээр гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг тайлбарлаж онцлогоо харуулах ёстой.

Миний checker олон шалгуур асуулттай. Үүний нэгэнд хариулах гэсэн мэт хаалганд өлгөсөн хонх жингэнэж хүн орж ирснийг мэдэгдэв.

- Өглөөний мэнд. Та уудгаа захиалах уу гэхийг нь сонсоод орж ирсэн хүнд атаархах шиг. Байнгын үйлчлүүлэгчдээ, тэдний уух дуртай зүйлийг нь мэддэг байх нь тухайн ажилтан энд удсаны шинж.

Шалгуур 3: Ажилтнууд нь солигдохгүй наад зах нь нэг жил байвал тухайн кофе шопыг кофе сайтай гэж үздэг. Учир нь энэ хугацаанд ажилтан үндсэн төрлийн кофенуудаа нэрж мэргэшихээс гадна шинэ найрлагаар кофе чанаж бусдад санал болгох чадвартай болдог.

Цаад өрөөнөөс өөр нэг бүсгүй гарч ирж кофе нэрж эхлэв. Ард зогсох хүн шинэ сонин асуугаад кофегоо хүлээнгээ сонин уншихаар шийдэв бололтой.

- Танайд ногоон цай байгаа юу гэхэд минь таны дэргэд меню байгаа, энгийн ногоон цай, бас ногоон цайны латте авч болно, бас сүү нэмж болно гэв.

- За тэгвэл зүгээр латте авья гээд кофегоо хүлээнгээ кофе шопны заслыг ажиглав. Илүү дутуу зүйлгүй ч цаанаа тухтай. Сандал эсвэл буйдан дээр сууж болох аж.

Ажилтнууд нь бүгд жигд хувцастай, нэг нэгэнтэйгээ харцаар ойлголцон хөдлөх нь нүдэнд тусна.

Шалгуур 4: аливаа брэндүүд өөрийн брэндийг илэрхийлэх үйлчилгээний хувцастай байдаг

- Таны карт дүүрсэн байна, та дараа уух зүйлээ үнэгүй аваарай гэх нь сонсогдов.

- Карт нь ямар учиртай билээ гэхэд

- 12 уух зүйл авч тамга даруулсны дараа та нэг уух зүйл үнэгүй авах эрхтэй. Та карт ав гээд өгөв.

- 4 уух зүйл тутам урамшуулал болох амттан дагалдана гэх нь тэр.

Шалгуур 5: урамшууллын систем энгийн мөртлөө бодит байх

- Өглөө танайх хэдэд нээдэг билээ, үйлчилгээ сайтай газар байна, дараа ирнээ гэхэд нүдэнд нь баярласан нь илт харагдаж

- Заавал ирээрэй. Манайх өглөө 7,00-д нээдэг. Та замаараа дайраад кофегоо авах бол утастаад хэлчихэж болно. Манай зарим үйлчлүүлэгчид тэгдэг юм гэв.

- Танайд өдрийн хоол юу билээ гэхэд гурван төрлийн панини, бас амттанд дуртай бол өрмөнцөр авч болно. Эндээ шууд хийгээд өгнө. Хоол гэвэл манай 2 давхарт ресторан, бас Гэгээнтэн энтертайнмент дотор олон янзын хоол бий гэв.

2 давхрын ресторан чинь танай ресторан юм уу гэхэд үгүй, гэхдээ их сайхан хоолтой юм билээ гэсэн хариулт сонсов.

Шалгуур 6: мэдээлэлтэй байх. Аливаа үйлчилгээний газрынхан ойр орчмоо мэддэг байх ёстой гэж үздэг. Тэр бүү хэл зарим улс орнуудад, бас хотуудад ийм мэдлэгийг эзэмших ёстой гэх нь бий. Учир үйлчлүүлэгч нартаа мэдээлэл хүргэж үйлчилгээ үзүүлэхээс гадна ойр орчмынхон буюу тухайн гудамж, барилга, цогцолборт буй бизнесүүд бие биенээ дэмжиж буй нь энэ.

Кофе маань ч бэлэн болж кофегоо аваад гарахад минь

- Баярлалаа. Дахиж заавал ирээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэхийг нь сонсоод гадаа наргүй, бүрхэг өдөр байсан хэдий ч энэ өдөр онцгой сайхан өдөр болно гэж бодсоор гарав.

Жич: Бусад олон шалгуур бий ч олныг дурьдаж энд нуршаагүй болно.

Та сэтгэл сэргээсэн инээмсэглэлтэй, эерэг энергиэр амталсан кофег Гэгээнтэн цогцолбор дах Кафе Бенегээс амтлаарай.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#