10 жилээ төгсөж буй охидод зориулав №5

Нийтлэлч: Гоо
2016.04.25
|
13,995
Хүний амьдралын хамгийн чухал үеийн нэг бол яах аргагүй 10 жилээ төгсөн амьдралын их далайд хөл тавин үе билээ. Яг энэ л насан дээрээ яваа охиддоо зориулан энэхүү нийтлэлийг бичлээ. Охидынхоо асуултанд хариулан бичлээ.

Асуулт 1

Сайнууу би архитектур болох гээд бүр баи зогсоод австрали улс руу явж сурна гээд сургуулиа олоод шиидсэн байгаа тэгэхдээ маш өндөр төлбөртэй тэтгэлэг олгодоггүй. Тгээд бас би архитектур болно гэчээд зурж чададгүй яахуу надад туслалаач заавал нэг хариу өгөөч тхүү. Надад үнэхээр хэцүү байнаа яах вэ?

Хэрвээ чи үнэхээр зурж чадахгүй мөртлөө үнэхээр их сонирхолтой бол , яагаад дугуйланд явж болохгүй гэж Үнэхээр их хүсэл тэмүүлэлтэй байгаа гэдгээ гэрийхэндээ ойлгуулаарай. Зөвхөн чиний төлөө амьдарч , чиний төлөө бүхнээ зориулдаг бурхдууд чинь чамд туслах болно. Чаддаг мөртлөө дүргүй зүйлээ хийж явснаас чаддаггүй ч гэсэн дуртай зүйлээ хийх нь хамгийн сайхан. Хэзээ дуртай болохоо мэдэхгүй үргэлж гунигтайгаар хийж байснаас , чадаж байгаадаа баярлан үргэлж суралцаж амьдрах нь хамгийн сайхан нь. Охин минь амжилт хүсье. Бүх зүйл сайхан болох болно.

Асуулт 2

Би инженер болох сонирхолтой тэхдээ физик математикаар өгдөг гэсэн тэр хичээлээ сайн ойлгохгүү байна яаах естой вэ?

Хүсэж байгаа цагт хэзээ нэгэн цагт биелэлээ олох болно. Гадуур зөндөө олон сургалт явагдаж байгаа. Хамгийн наад зах нь сургуулийнхаа багшаас давтлага авч болно шүү дээ. Дуртай бол сурахад маш амархан шүү. Хичээгээрэй.

Асуулт 3

Би уг 9р ангиа төгстлөө хичээлдээ сайн бсын 10таа ороод муудаад эхлэсэн одоо эешдээ бэлдэж хийх гэхээр толгой ерөөсөө ажилж өгөхгүй бх юм.

Чиний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? гэдгийг хамгийн түрүүнд хамгийн сайнаар ойлгоорой. 10р анги гэхээр яг л өсвөр насны хамгийн гэгэлзүүр , бүх зүйлийн хийж үзэхийг хүсдэг , хичээл ном сонин биш найзууд хайр дурлал байвал бүх зүйл болчих юм шиг санагддаг үе. Энэ бол байдаг л асуудал шүү хонгор минь. Хэрвээ чи сурах нь хамгийн чухал гэж бодож байгаа бол сур. Өөрийгөө ахицтай болгох үүднээс өөрийгөө урамшуулж сураарай. 100 англи үг чээжлэх зорилго тавьсан бол үгээ чээжилсний дараа өөрийн хамгийн дуртай амттанг өөртөө авч өгөөрэй. Харин үгээ чээжлээгүй бол амттан иднэ гэсэн ойлголт байхгүй шүү. Өөртөө үнэнч байгаарай хэзээ ч битгий өөрийгөө хуур.

Асуулт 4

Би адал явдалтай амьдрахыг хүсдэг , түүндээ ч дуртай гэхдээ ээж аав минь үргэлж намайг жоохон гэж хараад эсэргүүцээд байх юм яах вэ?

Бүх ээж аав нар хүүхдээ 30 гарсан ч бяцхан хэвээр нь хардаг шүү. Чиний төлөө , чамайг алдаа гаргачих вий гэсэн үүднээс чамайг хорьж барьдаг байх. Тийм болхоор охин минь битгий бухимдаарай. Чи адал явдалтай зүйлрүү гэр бүлийхнийгээ татан оруулж яагаад болохгүй гэж :) Хамтдаа ууланд авир , амралтаар зугаал. Хамтдаа хөгжилдөөрэй.

Асуулт 5

Хүнээс ичихгүй чөлөөтэй нээлттэй яааж болох вээ ?

Хамгийн эхлээд тольны өмнө яриад бай. Дараа нь ганц 2 хүнтэй ярьж үз. Хамгийн сүүлд нь олон хүний өмнө ярь. Өөрийн чаддаг , мэддэг , хэлэхийг хүсдэг бүх зүйлээ хэлээрэй. Хамгийн гол нь бусдад хэрхэн зөв ойлгуулах тухай сайн унш , судал. Өөрийхөөрөө байх хэрэгтэй шүү. Өөр хэн нэгнийн дуурайх хэрэггүй. Хүмүүс зөвхөн чамайг сонсохыг хүссэн болохоос хэн нэгний дуураймалыг сонсохыг хүсээгүй шүү дээ. Хамгийн гол нь өөртөө 200% итгэлтэй байгаарай.

Мэдэхийг хүсэж буй асуултуудаа сэтгэгдэл хэсэг дээр үлдээгээрэй охидоо. Мөн хичээлээ хэрхэн ахицтай , үр өгөөжтэй хийх талаар 10 жилээ төгсөж буй охидод зориулав №6 дугаартаа ирэх 7 хоногт оруулах болно.

Холбоотой нийтлэлүүд :

10 жилээ төгсөж буй охидод зориулав №1

10 жилээ төгсөж буй охидод зориулав №2

10 жилээ төгсөж буй охидод зориулав №3

10 жилээ төгсөж буй охидод зориулав №4

10 жилээ төгсөж буй охидод зориулав №6 /Хичээлээ хэрхэн үр дүнтэй давтах вэ?/

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#