Жирэмсний эхний долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсний эхний 12 долоо хоногт ихээхэн энерги, хүч шаардсан цаг хугацаа өнгөрдөг. Яагаад гэвэл бие мах бод шинэ амьдралыг бүрэлдүүлэн бий болгох гэж түүндээ дасан зохицохын тулд ихээхэн ачаалал авдаг.
Таны хоол идэх дуршил нэмэгдсэнийг та анзаарах болно. Учир нь таны идэж буй хоол хүнсний шим тэжээлт чанар нь тээж буй хүүхдийн тань эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Дараагийн есөн сарын турш юу идэхээ одооноос төлөвлөж, ямар хоол хүнс ашигтай болоод ямар нь ашиггүй, хүүхдэд хортой талаар мэдлэгээ одооноос дээшлүүлж эхлэхийг зөвлөж байна. Түүнчлэн одоогоор та ямар нэг жирэмсний витамин ууж эхлээгүй байгаа бол одооноос эхлэн фолийн хүчил /600-800 микрограм м/ агуулсан олон найрлагат витамин тухайлбал, Пренатал, Элевит зэргийг эмчийн заавраар ууж эхлэхийг зөвлөж байна. Ингэхийн тулд мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандан аль тохирох амин дэмээ сонгож болох юм.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.