Жирэмсний 2 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.06
|
74,609
Энэ долоо хоногоос эхлэн олонх эмэгтэйчүүдэд жирэмсний даавар ялгарснаас мартамхай болох, тайвшрах, юманд санаа зовох нь багасах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Та жирэмслэхээр хүлээж байсан бол энэ долоо хоногоос эхлэн тестээр үзэхэд тохирох үе нь юм. Энэ үед тестээр жирэмслэлтийг илтгэх хоёр зураас гарах болно. Ер нь сарын тэмдгийн ирэх хугацаа хэтэрснээс хойшхи эхний хоногт тестээр үзэхэд хариу нь үнэн зөв гарах магадлал 10 хувьтай байдаг байна. Тиймээс жирэмслэлтийг тогтоох тестийг эхний хоёр долоо хоног өнгөрсний дараа үзэхийг зөвлөдөг аж. 

 

Энэ долоо хоногт хөх тань эмзэг, хөндүүр болсныг та мэдрэх болно. Учир нь таны биед маш их хэмжээний эстроген болон прогестерон даавар ялгарснаас хөхний тань булчирхайнууд өсч томорч эхэлнэ. Ингэснээр хөх хөндүүртэй болж, энгийн үеийнхээс томорсон мэт мэдрэмж төрдөг. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар