Жирэмсний 3 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.06
|
76,456
Энэ долоо хоногоос эхлэн та хэвлий дэх хүүхдэдээ маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

Ингэхийн тулд буруу зуршлуудаасаа татгалзаж, тамхи, архины хэрэглээг таслан зогсоох хэрэгтэй. Урагт тань хор нөлөө үзүүлэх эмийн бүтээгдэхүүнээс ч ялгаагүй хол байх хэрэгтэй. Каффейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс /кофе, ургамлын гаралтай эм, цай/ татгалзах хэрэгтэй. Та ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа бол энэ нь урагт тань нөлөөлөх эсэх талаар эмэгтэйчүүдийн эмчээс даруй зөвлөгөө аваарай. 

Энэ долоо хоногоос эхлэн өдөрт таваас доошгүй удаа бага багаар хооллож занш. Мөн уух усныхаа хэмжээг нэмэгдүүлэх нь бие мах бодийн дархлааг сайжруулах эерэг нөлөөтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх учир жирэмсэн эх та эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Түүнчлэн фолийн хүчил агуулсан олон найрлагат витаминыг эмчийн заавраар уугаарай. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар