Жирэмсний 6 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

Энэ долоо хоногт ураг С хэлбэртэй байх ба гар, хөл хэлбэрээ олж, арьс нь нимгэн учир дотор гадаргүй нэвт харагдахаар биеийг бүрхэж байгаа. Ургийн биеийн өндөр ойролцоогоор 6.2 миллметртэй тэнцэх хэмжээтэй болжээ. Харин түүний зүрх энэ ертөнцтэй мэндлэхээсээ өмнө 54 сая удаа цохилно гээд та бод доо. Гайхамшигтай биш гэж үү.
Энэ үед ээжүүдэд маань жирэмсний даавар улам ихээр ялгарах учир бөөлжис цутгах, дотор муухайрах мэдрэмж ч бас илүү ажиглагддаг. Улмаар толгой эргэх нь ч бий. Түүнээс гадна ядарч сульдах, зарим зүйлийг жигших, ааш зан өөрчлөгдөх, эмзэг болох зэргээр энгийн үеэс огт өөр болсноо та мэдрэх болно.
Тиймээс ажлын ачааллаа багасгах, зав боломж л гарвал амраад байвал дээрх сөрөг мэдрэмжүүдийг нимгэлэхэд тустай байдаг аж. Судлаачдын тайлбарлаж буйгаар бөөлжис хүрэх, дотор муухайрах зэрэг мэдрэмж нь бие мах бодод жирэмслэлтийг дасан зохицуулах, элдэв эрсдэлээс хамгаалах, ургийг болон ээжийг нь эрүүл, тэнцвэртэй байлгахад нөлөөлдөг чухал өөрчлөлт аж. Энэ хугацаанд фолийн хүчил агуулсан олон найрлагат витаминаа эмчийн заавраар тасралтгүй уухаа бүү мартаарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.