Жирэмсний 7 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.06
|
74,702
Яг одоо таны хүүхдийн толгой биеийнхээ гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй том байгаа. Тархи болоод нүүрний хэсэг хурдтай хөгжиж байна. Мөн хамрын нүх болон нүдний болор нь хэлбэрээ олохоор хөгжиж байгаа. Гарын алга болон хөлийн ул ч хэлбэрээ олж байна.

Одоо тэрээр ойролцоогоор найман миллметртэй тэнцэх өндөртэй болжээ. Таны биед явагдаж буй өөрчлөлтүүдийг та төдийлөн анзаараагүй байж мэднэ. Ямартаа ч бага зэрэг таргалж буйгаа та мэдэрч эхэлсэн байх. Жирэмсэн эмэгтэй бүхний биед өөрчлөлт маш аажмаар явагддаг. Та өмнө нь төрж байсан бол энэ удаад тээж буй ураг тань таныг жирэмсэн гэдгийг хэн бүхэнд маш хурдан мэдрүүлэх болно. Тухайлбал, гэдэс тань анхны жирэмслэлтээс илүү том байхыг та анзаарна. Гэвч хоёр дахь жирэмслэлт ч гэсэн хордлого, ядрах сульдах, дотор муухайрах зэрэг зовиуруудыг тойрдоггүй. 

Одооноос эхлэн та ажилладаг байгууллагынхаа хүний нөөцийн мэргэжилтэнд хандаж жирэмсний амралтаа хэзээ авах болон авсан тохиолдолд жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг олгох эсэх талаар лавлах хэрэгтэй. Хэрэв танай байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бол та одооноос өөрөө хувиараа төлөөд эхэлбэл, есөн сарын дараа гэхэд нийгмийн даатгалаас жирэмсэн болон амаржсаны тэтгэмжээ олж авах болно.   

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар