Жирэмсний 9 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.06
|
74,022
Энэ үед ургийн тань зүрх бараг гүйцэд хөгжсөн байдаг. Нүдний зовхи нь хэлбэрээ олж, үсний уутанцрууд үүсдэг. Бас ураг маань одоо зогьсч чаддаг болсон байгаа. Хөл, гарын хууруунууд хөгжсөөр, мөчний яснууд хөгжиж байна. Энэ үед ураг гараараа нүүрэндээ хүрч чаддаг болсон байгаа. Хөл, гар нь чөлөөтэй хөдөлнө. Одоо тэрээр 18 миллметр өндөртэй болжээ.

Энэ долоо хоногт таны дотор муухайрах нь дээд цэгтээ хүрдэг. Харин сайн мэдээ нь гэвэл шинээр эхлэх долоо хоногт таны дааврын хэмжээ тогтворжиж, танд төрөх мэдрэмж ч илүү тааламжтай байх болно гэсэн үг. Гэвч бас муу мэдээ бий. Юу гэвэл хамгийн эрсдэлтэй үе энэ юм. Тиймээс энэ үед бөөлжсөн хэвээр байвал хангалттай хэмжээний цэвэр ус ууж, илүү сайн амрах хэрэгтэй. Одоо таны умай хэвийн үеийнхээсээ хоёр дахин томорч теннисний бөмбөгний дайтай хэмжээтэй болжээ. 

Энэ үед зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны асуудалд санаа зовдоггүй бол зарим нь их эмзэг хүлээж авдаг. Мөн энэ үед та үс, арьсаа хэрхэн өөрчлөгдөж буйг анзаарай. Таны үс илүү хүчирхэг, гялалзсан эсвэл тослох, нарийн, зөөлөн болсон байх болно. 

Та заавал дасгал хөдөлгөөн хийх гэж яарах хэрэггүй ч ойрхон зайд алхаж бодисын солилцоогоо дэмжихийг хичээгээрэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар