Жирэмсний 13 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.06
|
72,947
Таны хүүхдийн хамар болон уруул төгс хэлбэрээ олжээ. Тэрээр одоо шээс ялгаруулж эхэлсэн байна. Тэрээр одоо ойролцоогоор 90 орчим мм өндөртэй, хэмжээгээрээ дундаж алтан загасны дайтай болжээ.

Тэр бараг хоёр дахин их жин нэмсэн байгаа. Таны хүүхэд гарын хуруунаас чинь ч богинохон жижигхэн байгаа ч гэлээ түүний нүүр болон сэтгэл хөдлөлийн илрэлүүд нь дахин давтагдашгүй болон хөгжиж байна. Тэрээр өдрийг усандаа яг л бүжигчин шиг сэлж өнгөрөөж байгаа. Ингэснээр түүний булчингууд ч хөгжиж байна.Үе үе зогьссоноор таны хүүхдийн өрцний хөгжил ч цаг хугацаатай уралдаж байгаа. Энэ долоо хоногт таны хүүхэд эхээсээ ирж буй шим тэжээлийг өөртөө шингээн хаягдлыг нь биеэсээ ялгаруулж сурна. Нойр булчирхай, цөсний хүүдий, бамбай булчирхай ч хөгжиж, мөн бөөр нь хэдийнэ шээс ялгаруулж эхэлсэн байна. Мөн түүний ясны чөмөг цагаан эс боловсруулж төрсний дараа ч бие элдэв халдвараас сэргийлэх үйл ажиллагаагаа эхэлжээ.

Энэ долоо хоногт та илүү эрч хүчтэй, жавхаалаг болсноо мэдрэх болно. Дааврын нөлөөгөөр эхэс ч мөн хангалттай шим тэжээлийг хүүхдэд хүргэнэ. Одооноос таны бие хөнгөрч, таатай мэдрэмжүүдийг мэдэрч байгаа бол та жирэмсний дасгал хөдөлгөөнтэй нөхөрлөхийг хичээгээрэй. Жирэмсний йог танд болон таны хүүхдэд тустай.

Одооноос та жирэмсний хоёр дахь гурван сард шилжиж байна. Тиймээс төрөлтөд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө сайтар сонсч өөрийгөө төрөлтөд сэтгэлзүй болоод бие махбодоороо бэлтгээрэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар