Жирэмсний 15 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.06
|
73,093

Одоо таны хүүхэд 125-130 мм өндөртэй болж 70 гр жинтэй байх болно.

Та одоо хүүхдийнхээ нүүр царайг дурангаар харвал тэрээр нүүрэндээ янз бүрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа. Нэг бол ярвайж, нэг бол цочиж буй аятай дүр төрхийг тэрээр харуулна. Яагаад гэхээр одоо түүний нүүрний булчингууд хөгжиж, чангарч байгаа. Бүх л бяцхан эрхтэнүүд, мэдрэлийн систем, булчингууд нь өөр өөрийн хэлбэрээ олж байна. Түүний элэг нь цөс ялгаруулж эхэлсэн бөгөөд энэ нь удахгүй эхлэх өөхөн давхаргын хөгжилд нөлөөлөх юм.

Мөн нойр булчирхай нь инсулин ялгаруулж, даавар нь элсэн чихрээс энерги болон эргэлдэж байгаа. 

Таны хувьд бүсэлхийн тойрог улам бүдүүрч байгаа. Хэвлийн доод хэсэгт жижигхэн товгор мэдрэгдэж байна уу. Энэ бол таны ураг умайдаа хэрхэн хөгжиж буйн илрэл юм. Таны хөхний сүүний булчирхайнууд хүүхдийн анхны хүнсийг үйлдвэрлэхээр шаргуу ажиллаж байна. Магадгүй өглөө орноосоо босохын өмнөхөн хөхний толгой бага зэрэг норсон мэт мэдрэмжийг ч мэдэрч болно. Ийнхүү таны бие одоо уураг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь шинэ төрөх үрд тань хамгаас чухал амин дэм юм. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар