Жирэмсний 16 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
72,952
Одоо таны хүүхэд ойролцоогоор 79 гр жинтэй, 140 орчим мм өндөртэй болсон байгаа.

Ихэнх жирэмсэн эхчүүд энэ үеэс хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлдэг байна. Одоохондоо таны хүүхэд жижигхэн байгаа учраас хөдлөх зай талбай ихтэй байгаа.  

Таны хөх өдрөөс өдөрт томорч байгааг нь та мэдрэх болно. Энэ үеэс эхлэн та долоо хоногт дунджаар 450 гр жин нэмбэл хэвийнд тооцогдоно. Харин үүнээс хэтэрвэл хяналтын эмчээсээ заавар зөвлөгөө авч, жингийнхээ илүү нэмэгдэж буй талаар хэлэх хэрэгтэй. 

Одоо танд энгийн үеийнхээс илүү хэмжээний илчлэгтэй хүнс тэжээл хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс өдөрт бага багаар олон удаа хоолловол зохино. Судлаачдын тогтоосноор энгийн эмэгтэй хүн өдөрт 2000 ккал хүнс тэжээл хэрэглэх хэрэгтэй бол жирэмсэн хүн хоёр дахь гурван сараас эхлэн дээрх хэмжээнээс 450 ккал-аар илүү хүнс тэжээл хэрэглэх хэрэгтэй байдаг аж. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар