Жирэмсний 17 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
73,643

Энэ долоо хоногт таны хүүхэд таны гарын алга шиг хэмжээтэй болжээ.

Түүний өндөр 160 орчим мм болж, барагцаагаар 112 гр жинтэй болсон байгаа. Одоо тэрээр эхсээрээ дамжуулан шим тэжээлээ авч улам бүр жин нэмэх болно. Түүний бие зөөлөн шар үсээр хучигдсан байгаа. Арьс нь нимгэн хэвээрээ л байна. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараагаас таны хүүхдийн нүд эргэн тойрноо ажиглан хөдлөх болно. 

Таны хувьд хөх тань томрохын хэрээр илүү мэдрэмтгий, эмзэг болох бөгөөд заримдаа өвдөж байгаа мэт мэдрэмж төрж болох юм. Умайд тань эхэс улам сайн хөгжиж хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг хүргэхийн хамт мөн хорт бодисыг гадагшлуулах чухал үүрэгтэй ажиллаж байгаа.  

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар