Жирэмсний 19 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
73,758
Таны хүүхэд одоо 225 мм орчим өндөртэй, 238 гаруй гр жинтэй болжээ.

 Энэ долоо хоногт таны хүүхдийг дурангаар харвал тэрээр нүүр, хүйгээ оролдож байна. Бас дугуй унаж байгаа юм шиг хөлөө эргэлдүүлж, хуруугаа ч хөхөж байгаа гээд бод доо. 

Энэ долоо хоногт таны хөх улам томорч, бэлхүүсний тойрог ч бүдүүрсээр байх болно. Умай томрохын хэрээр нуруунд ирэх ачаалал нэмэгдэх учраас нуруугаар тань өвдөж болох юм. Тиймээс намхан өсгийтэй гутал өмсч, нуруугаа аль болох эгцлэх нь өвдөлтийг багасгахад нөлөөлнө. Энэ үед хэвлийдээ тээж буй хүүхэд тань эрүүл төрөх болов уу яах бол гэсэн элдэв айдас эхчүүдийг нөмөрдөг. Ийм үед аль болох тайван байж бүх юм сайхан өрнөж буйг мэдрэхийг хичээгээрэй. Тэгээд ч дийлэнх жирэмслэлт эрүүл саруул төрөлтөөр өндөрлөдөг билээ. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар