Жирэмсний 22 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
75,049
Таны хүүхдийн тархи одоо маш хурдацтай хөгжиж байна.

Одоо тэрээр 275 орчим мм өндөртэй, ойролцоогоор 450 гр жинтэй байна. Тэрээр одоо тав дахь сардаа шилжиж байна. Гарын хумс нь бараг л гүйцэд ургасан бөгөөд бие эрхтэн нь өөр өөрсдийнхөөрөө ажиллаж байна. Хүүхдийн тань шүд болоод арааны анхны үүсгэврүүд нь буйлных нь дор үүсэн хөгжиж байна. Одоо тэрээр дөнгөж төрсөн хүүхэд шиг л харагдаж байгаа. Цус түүний хүйгээр дамжин хурдтайгаар бие эрхтэнүүдэд хүрч, хүчилтөрөгч болоод шим тэжээлийг нь өгч байгаа. 

Таны умай улам бүр томорсоор байгаа ч таныг түүртүүлэх хэмжээнд хараахан хүрээгүй байна. Та ядах юмгүй бөхийж, сууж, машинаа жолоодож, ер нь л ямар ч үйлдэл хийхэд хэвлий тань саад болохгүй байгаа. Энэ үед үтрээний шүүрэл ихэсдэг байна. Янз бүрийн үрэвсэл ч таарах нь элбэг. Үтрээ хавиар загатнах, бага зэрэг исгэлэн ч гэмээр юм уу үнэртэй зүйл ялгарах зэрэг нь жирэмсэн эхчүүдэд түгээмэл ажиглагддаг. Гэвч энэ үед дотуур угаалга хийхийг зөвлөдөггүй учраас та эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. 

Энэ долоо хоногт та өөрт шаардлагатай төмрөө хангалттай авч чадаж байгаа эсэхээ нягтлаарай. Мөн хангалттай хэмжээний ус уу. Эдгээр нь дараагийн хэдэн долоо хоногт үргэлжлэх жирэмслэлтийн үйл явцыг эрүүл саруулаар удирдах боломжийг олгоно.  Одооноос эхлэн та хэвлийдээ тээж буй хүүхдээ нүдэнд үл үзэгдэх рентгений гэрэл, гар утасны долгион болон өндөр технологийн хороос сэргийлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг амьдралын хэмнэлдээ хийх хэрэгтэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар