Жирэмсний 24 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
74,435
Умайд тань өсөн бойжиж буй үр тань алхах адил хөдөлгөөн хийж, бас тайван унтахдаа тухтай байгаа.

Одоо түүний толгойд жинхэнэ үс нь ургаж эхэлж байна. Тэрээр одоо 304 орчим мм өндөртэй, 566 орчим гр жинтэй болжээ. Энэ долоо хоногт та төрвөл таны хүүхдийн амьдрах чадвар 50 хувьтай байх болно. 

Энэ долоо хоногоос таны хүүхдийн арьс бага багаар зузааран, өөхөн давхаргууд үүсч байгаа. Түүний гар болон хөлийн хуруунд дахин давтагдашгүй хээ үүсч байна. Магадгүй та одоо хүүхдийнхээ зөөлөн тийрэх, өшиглөх мэдрэмжийг анзаарч байгаа байх. Зарим хүүхэд энэ долоо хоногт дуу чимээнд хариу болгож тийрэх хөдөлгөөн хийдэг байна. 

Та шөрмөс татах, дотор гашуун оргих, толгой эргэх болон бөөлжис хүрэх мэдрэмж мэдэрч болно. Энэ тохиолдолд та эмчдээ хандаарай. Учир нь эдгээр нь цус багадалтын шинж тэмдгүүд байж болох юм. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар