Жирэмсний 25 дахь долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
73,134
Одоо таны хүүхэд 679 орчим гр жинтэй, 330 орчим мм өндөртэй болжээ.

Дараагийн гурван сард тэрээр энэ жингээсээ хоёр дахин нэмэгдэх болно. Таны хүүхэд хурдан шаламгай хөдөлж хөлөө барьж, бас гараа зангидаж чадаж байна. Энэ үер таны нөхөр хэвлийд тань чихээ наагаад чагнавал түүний зүрхний цохилтыг сонсож чадна. 

Энэ долоо хоногт зарим эхчүүдэд дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илэрч болно. Мөн нуруу өвдөх нь ч бий. Тиймээс эдгээр зовиуруудыг арилгахын тулд алхах, усанд сэлэх, йогт явах зэргээр жингийн хэт илүүдлээс сэргийлэх хэрэгтэй. Ингэснээр та төрснийхөө дараа ч хурдан сэргэх боломжийг өөртөө олгоно. 

Уг нь эмэгтэй хүний бие жирэмслэлтэд төгс зохицсон, жирэмсний үед элдэв зовиур авахааргүй байдаг. Гэтэл орчин үед бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж хэтэрхий удаан суух, алхахын оронд машин барих зэргээр үргэлж жингийн илүүдэлтэй болсоор байгаа нь биед ирэх даралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болохоор хөдөлгөөнтэй, идэвхтэй байхыг хичээгээрэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар