Жирэмсний 27 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

Учир нь одоохондоо тэрээр хангалттай хөгжиж гүйцээгүй, бас амьсгалах чадвар нь хөгжиж гүйцээгүй байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт төрсөн хүүхдийг инкубаторт нэгэн хэвийн хэмд бойжуулдаг. Тэдний элэг ч хангалттай хэмжээнд хөгжиж чадаагүй учраас тусгай арчилгаа ихээр шаарддаг байна.
Онцгойлон нэг зүйлийг тэмдэглэхэд хүүхэд эхээс төрөхдөө амтыг хамгийн сайн мэдэрдэг байна. Түүнээс хойш энэхүү мэдрэмж нь буурч нэгэн хэвд хадгалагддаг аж. Тиймээс дөнгөж төрсөн хүүхдүүд ээжийнхээ хөхний сүүг бусдынхаас ялгаж танихдаа маш чадварлаг аж.
Улам бүр томорч буй таны хүүхэд жингээрээ нуруунд тань илүү их даралт өгч байгаа. Улмаар нуруу, хөл өвдөх нь энгийн үзэгдэл юм. Тиймээс та нуруу, хөл өвдсөн үедээ аль болох удаан алхахаас зайлсхийж хөлөө дээш сойж хэвтэх нь илүү таатай мэдрэмжийг өгөх болно. Мөн халуун устай онгоцонд суух, байрлалаа хурдан хурдан өөрчлөх нь танд тусална.
Таны жингийн нэмэгдэл болон тэлж сунаж буй арьсны нөлөөгөөр гэдэс, хөхөн дээр чинь язралтын зураасууд бий болж мэдэх юм. Мөн гутал, оймсоо өмсөх гэж илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Тиймээс та 20 цагаас өмнө аль болох их хэмжээний цэвэр ус уух нь арьсыг чийглэж, уян хатан болгон язралтаас сэргийлдгийг ойлгох хэрэгтэй.
Та одооноос эхлэн долоо хоногт 500 орчим гр-аар жин нэмэгдэх болно. Жирэмсэн эхчүүд хоёр хүний порцоор иддэг гэсэн яриа байдаг ч бодит байдал дээр энгийн хүнийхээс 300 ккал-аар л илүү хүнс тэжээл хэрэглэх нь хангалттай юм.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.