Жирэмсний 28 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
73,594
Энэ долоо хоногт таны хүүхэд үнэрлэж, амталж чадахаас гадна нүд нь нүд нь нулимс ялгаруулж чаддаг болжээ. Яснууд хэдийнэ гүйцэж хөгжиж байгаа ч зөөлөн хэвээрээ байгаа.

Одооноос эхлэн тэрээр маш хурдацтай жин нэмэх болно. Одоо түүний өндөр 390 орчим мм болсон бол  1133 орчим гр жинтэй болжээ.

Энэ долоо хоногоос төрөх хүртэлх хугацаанд таны ургийн тархи 400-500 хувиар өсч томордог байна. Таны хүүхдийн одоо хийж буй гол ажил нь эрхтэн системийн хөгжлөө гүйцэд дуусахыг хүлээх явдал болоод байна. Түүнчлэн тэрээр цаг хугацаатай уралдан өөхөн давхарга хуримтлуулж байна. Бас хөхөх болон залгих чадвар нь сайжирч байна. 

Таны гэдэс улам томорч байна. Тийм болохоор танд илүү тавгүй, таагүй мэдрэмжүүд нэмэгдэх болно. Хөл тань ихээр өвдөж, унтахад тавтай байрлал олоход ч амаргүй болох болно. Хавирга руу гэнэт гэнэт хүчтэй тийрэх хүүхдийн хөдөлгөөн заримдаа аягатай цай цалгитал цочоох нь ч бий. Та халууны улиралд хэвлийдээ хүүхэд тээж байгаа бол аль болох цэвэр усаа хангалттай их хэмжээгээр уух нь ядрах, тамирдахыг багасгана гэдгийг бүү мартаарай.  

Энэ долоо хоногоос эхлэн өдөрт 30-хан минутыг дасгал хийхэд зориулж зангаарай. Энэ нь танд болон таны хүүхдэд ашиг тустай. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар