Жирэмсний 29 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
75,068
Энэ долоо хоногт таны хүүхэд 1150 орчим гр жинтэй, 431 орчим мм өндөртэй болжээ

Таны хүүхдийн бөөрний булчирхайнаас ялгарсан химийн нэгдэл нь эхэсээр дамжин эстрогений төрлийн даавар болж байгаа. Энэхүү эстроген нь цусны пролактик дааврын бий болох нөхцлийг сайжруулснаар сүү боловсруулах чадварыг нэмэгдүүлдэг байна. Тун удахгүй төрөх үр тань ийнхүү анхны хооллолтондоо бэлдэж байна. Долоо хоног өнгөрөх тусам таны хүүхэд хүчирхэг, эрүүл чийрэг болсоор байх болно. Түүний тархи одоо амьсгалах хэмнэлээ олж илрүүлж, биеийн хэмээ тэнцвэржүүлэн удирдаж чадаж байгаа. Түүний сормуус улам урт ургаж, өөхөн давхаргууд ч нэмэгдэнэ. Тархины хөгжил тасралтгүй үргэлжилж байгаа учраас энэ долоо хоногоос эхлэн тэрээр зүүдэлж байгаа гээд та бод доо. 

Пролактин даавар нэмэгдэхийн хэрээр таны хөхний хэмжээ нэмэгдэж, хүнд болсон мэт мэдрэмж төрөх болно.  Мөн хөхнөөс уураг ялгарч болох юм. Одоо таны умай томорсноос давсган дээр даралт өгөх болно. Ингэснээр анх жирэмсэн болоход ойр ойрхон шээс хүрч байсан мэдрэмж давтагдаж мэдэх юм. Танд эмчээс тань ямар нэг хориг тавиагүй бол одоо ч усанд сэлж, дасгал хийж, йогад явахад буруудахгүй. 

Энэ долоо хоногоос эхлэн дэлгүүр хэсч төрөхийн өмнөх хэрэгтэй зүйлсээ цуглуулахад цаг гаргаарай. Учир нь гэдэс тань удахгүй улам томорч, гэрээс гарахад ч хүндрэлтэй болох учир өөрөө өөртөө хэрэгтэй зүйлээ сонгох нь зүйтэй. Тухайлбал, хөхүүл үеийн хөхний даруулга, хүүхдийн хувцас, унтлагын хувцас, машины хүүхдийн суудал, живх, нойтон салфетка, алчуур зэрэг гар дор шаардлагатай зүйлсээ цуглуулах хэрэгтэй. 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар