Жирэмсний 32 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
74,034

Одоо таны хүүхэд амьсгалах бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр тэрээр төрсний дараа анхны амьсгалаа авах туршлагатай болно. Түүний биеийг бүрхэж байсан зөөлөн шар үснүүд одоо үгүй болжээ.

 Одоо тэрээр 431 орчим мм өндөртэй, 1812 орчим гр жинтэй болсон байна. Энэ долоо хоногт таны хүүхэд төрвөл амьдрах чадвар нь боломжийн хэмжээнд байх болно. 

Энэ долоо хоногоос эхлэн төрөх хүртэлх хугацаанд та долоо хоногт 450 орчим гр-аар жин нэмнэ. Энэхүү нэмэгдлийн тал нь таны хүүхдийн ус байх юм. Та өндөр агуулгатай содатай хүнс болон нүүрсхүчил агуулсан ундаанаас татгалзаарай. Нүүр болон гараар хавагнавал та яаралтай эмчдээ хандаарай.

Учир нь энэ нь жирэмсний хожуу үеийн хордлогын урьтал шинж байж болох юм. Та ажлаа хийсэн хэвээрээ байгаа бол тун удахгүй жирэмсний амралтаа авах ёстой гэдгээ бүү мартаарай. Дараагийн зургаан долоо хоногт таны шийдэх гол зүйл бол нийт эхчүүдийн 60 хувийг эзэлж буй ажилдаа түргэн орох шийдвэр гаргагчдыг дагах, эсвэл эхчүүдийн 40 хувийг эзэлж байгаа гэрийн эзэгтэй болох сонголт юм. 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар