Жирэмсний 33 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

Энэ долоо хоногоос эхлэн таны хүүхэд долоо хоногт 200 орчим гр-аар жин нэмэх болно. Таны хүүхэд одоо толгой нь түрүүлсэн байрлалтай байгаа. Удахгүй доошилсоор дараагийн зургаан долоо хоногийн аль нэг өдөр төрөхөд бэлтгэх болно. Үүнээс гадна тэрээр төрөх хүртэлх хугацаандаа танаас тасралтгүй дархлааг тань өөртөө шингээн авч байна. Энэ долоо хоногт таны хүүхэд төрвөл дархлалын систем нь бүрэн хөгжиж дуусаагүйгээс илүү халамж анхаарал, орчны нөлөөллөөс хамгаалах шаардлага гарах болно.
Жирэмслэлтээс үүдэлтэй ядрах байдал илэрч байна уу. Тун удахгүй та хүүхдээ төрүүлээд бие хөнгөрч, бяцхан үрээ асрах, халамжлах зэргээр харамгүй хайраа зарцуулах жаргалтай өдрүүд хаяанд ирснийг санаарай. Энэ долоо хоногоос та хөхөө арчлаарай. Бяцхан үрийнхээ анхны хоолыг та ангир уургаараа дамжуулан өгөх учир өтгөн хар цай, эсвэл буцалсан усаар норгож имрэх хөдөлгөөнөөр хөхнийхөө толгойг нааш гаргаарай. Ингэвэл хүүхэд хөхөө хөхөхөд нь амар болохын хамт танд ч хөхний толгой хагарах бэрхшээл тулгарахгүй.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.