Жирэмсний 34 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
73,408
Одоо таны хүүхэд илүү гүнзгий амьсгалж байна. Нүд нь чөлөөтэй нээгдэж, нарны өөдөөс харахдаа ярвайж хариу үйлдэл үзүүлж байна.

Одоо түүний өндөр 457 орчим мм, жин нь 2265 орчим гр болжээ. Одоо түүний тархинд хэдэн их наяд холбоосууд үүсч байна. Тэрээр зүүдэлж чаддаг, түүнийгээ илүү бодитой мэдэрдэг болж байгаа. Таны хүүхдийн тархины хөгжил улам хурдаст төрөх үедээ насанд хүрсэн хүнийхээс гурав дахин жижигхэн ч маш сайн хөгжсөн байдаг. 

Одоо таны умай жирэмслээгүй байсан үеийнхээсээ 500-1000 дахин томорсон байна. Хэдийгээр ийнхүү томорч байгаа ч таны умай хүүхдийн тань хувьд зөөлөн, уян хатан гайхамшигтай гэр нь болж байна. Та одоо ойр ойрхон ариун цэврийн өрөө рүү гүйдэг ажилтай болсон байх. Улам бүр томорч байгаа таны умай давсган дээр дарснаар ойр ойрхон шээс хүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Иймээс та өдрийн эхэнд хангалттай хэмжээний шингэн уухыг хичээгээрэй. Харин оройн цагаар уух шингэний хэмжээгээ багасгаснаар шөнө олон дахин ариун цэврийн өрөө орохоос зайлсхийж чадна

Бид төрж амаржиж буй эмэгтэйчүүдийн талаарх бодит мэдээлэл, бодит бичлэгийг телевиз, интернэтээс олонтаа харсан. Тэдгээрт дурдсанаар эхлээд таны ус хагарч, таны амьсгал давчдаж, хашгирч, “Хүүхдийн толгой цухуйчихлаа” гээд л. Тиймээс та одооноос бодитоор төрөх бэлтгэлд суралцаж, мэдээлэл цуглуулах хэрэгтэй. 

Та одоогоор машиндаа нярайн машины суудал аваагүй байгаа бол төрөхөөсөө өмнө аваарай. Мөн амаржихаар эмнэлэгт авч хэвтэх зүйлсээ бэлтгэж, уутлаарай

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар