Жирэмсний 37 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

Энэ долоо хоногоос таны хүүхэд төрөх байрлалдаа шилждэг. Үүгээр ч зогсохгүй амьсгалах сургуулилт хийж байгаа. Одоо тэрээр ихээр томорсон болохоор хөдлөх орон зай нь хумигджээ.
Энэ долоо хоногт таны умайн амсрыг таглаж буй салиа бага багаар гадагшилж болох юм. Энэ нь боровтор өнгийн нусархаг зүйл юм. Та одоо гэдсэн дээрх жирэмсний язралтандаа санаа зовж байна уу. Эдгээр нь таныг төрсний дараа өнгөө өөрчилж, бараг мэдэгдэхгүй болох учраас санаа зовох хэрэггүй.
Магадгүй танд энэ долоо хоногоос хуурамч өвдөлт мэдрэгдэх байх. Энэ нь төрөхийн өвдөлт шиг хэр нь бага багаар илрээд намддаг өвдөлт юм. Харин жинхэнэ өвдөлтийн үед илүү хүчтэй, илүү бодитой байх болно.
Энэ долоо хоногт та эмнэлэгт хэвтэхдээ авч явах зүйлсээ бэлтгэхээ мартаж болохгүй. Ялангуяа, утасны дугааруудаа ч авч явахаа мартав.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.