Жирэмсний 39 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
74,496
Энэ бол таны хувьд гэртээ байх цаг. Есөн сарыг таныг умайд өнгөрүүлсэн үрд тань одоо хэзээ л бол хэзээ төрөх боломж нь нээгджээ

39 долоо хоногтойд таны хүүхэд бүрэн гүйцэд хөгжиж, 584 орчим мм өндөртэй болж, бараг 4530 гр жинтэй болсон байх болно. Гэхдээ энэ бол зөвхөн ойролцоо тоон хэмжээсүүд гэдгийг бүү мартаарай. Хүүхэд бүр янз бүрийн жинтэй төрдөг.

Хүүхдийн тань мэдрэлийн холбоосууд улам бүр нэмэгдэж, жин ч мөн нэмэгдэж байгаа. Судлаачдын тайлбарлаж буйгаар хүүхэд төрөхөд бэлэн болсон бол эхэсдээ андрогений химийн дохио өгч, улмаар эстрогений хэмжээ нэмэгдэж төрөлтөд эхийнх нь бие мах бод бэлтгэгддэг байна. Тиймээс л “Хэзээ төрөхөө хүүхэд өөрөө мэднэ” гэсэн үг гарсан биз ээ.

Та одоо тайван байж төрөх ямар нэгэн шинж илрэхэд өөрийгөө зоригжуулж, хүүхдээ төрүүлэхийн тулд хийж буй хөдөлмөр хэмээн төрөх үйл явцыг хүлээж аваарай. Тиймээс өдөр бүр төрөхдөө бэлтгэж, сэтгэлзүйгээрээ тайван байх нь хамгийн чухал юм. Энэ бол байгалийн үйл явц. Төрөхийн өвдөлт бол өвдөлт биш харин хүүхдээ төрүүлэхийн тулд хийж буй таны хөдөлмөр юм.

Таныг өвдөж байхад хүүхэд тань тэр жижигхэн зайгаар гарахын тулд танаас ч дутахааргүй өвдөлтийг мэдэрч байгааг бас бүү мартаарай. 

Та одоо ажлаа эрхэлж байгаа бөгөөд төртлөө ажиллахаар шийдсэн бол “Өнөө орой би төрвөл яах вэ” гэдэг байдлаар ажлаа төлөвлөж, бэлтгэлээ үргэлж хангасан байх ёстой. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар