Жирэмсний 40 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?

2015.05.07
|
75,602
Баяр хүргэе, таны хүүхэд одоо төрөх бүх бэлтгэлээ хангажээ. Зарим эхчүүд үүнээс хоёр долоо хоногийн өмнө төрдөг бол зарим нь үүнээс хойш төрөх нь ч бий. Энэ долоо хоногоос эхлэн эмч таны савны амсар хэдэн хуруу нээгдсэнийг шалгаж, төрөлт хэзээ эхлэхийг мэдэхийг хичээх болно.

Энэ долоо хоногт эмч таны хүүхдийг эхо-д харж ус нь хэр хангалттай байгаа болон хүүхдийн биеийн байдал ямар байгааг бас шинжинэ.

Төрсний дараахь гайхамшгуудын нэг бол хүүхдээ хөхөөр хооллох явдал юм. Эхний хэдэн өдөр анхан төрөгчдийн хувьд хөхөөр хооллох нь бэрхшээлтэй байж болох ч тун удахгүй чадамгай хөхүүлдэг болно. Тиймээс төрсөн ээжүүд маань тайван байж бүх юм сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар