“Миний гэр бүлийн нэг хором” гэрэл зургийн уралдаанд урьж байна

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.05.10
|
2,645
“Миний гэр бүлийн нэг хором” гэрэл зургийн уралдаандаа идэвхтэй оролцоорой.

“Монголжингоо”-ын гэрэл зургийн уралдаан уншигчдад маань аль хэдийнэ танил болжээ. Сар бүр зохиогддог энэ уралдааны дараагийн сэдэв юу байх бол гэхээс тэд яаран хүлээдэг болж. Харин энэ удаагийн уралдааны нэр “Миний гэр бүлийн нэг хором”. Энэ сарын 15-нд болох дэлхийн “Гэр бүлийн өдөр” –ийг угтаж “Монголжингоо” уралдаанаа зарлалаа. Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн баяр хөөр, адал явдал, дурсгалтай хормуудыг тань хадгалж үлдсэн зургаа “Монголжингоо”-д илгээж доорх шагналын эзэн болоорой. Танай гэр бүлийн агшин хором бүр аз жаргалтай байхыг “Монголжингоо” нь хүсье.

Уралдааны нэр:

“Миний гэр бүлийн нэг хором”

Шагнал:

1-р байр: “Өөр өнгө дизайн” хэвлэл, хаяг рекламны компанид гэр бүлийн зургаа угаалгаж, жаазлуулах эрх, аяган дээр хүссэн зургаа хэвлүүлж авах эрх

2-р байр: “Өөр өнгө дизайн” хэвлэл, хаяг рекламны компанид гэр бүлийн зургаа угаалгаж, жаазлуулах эрх, аяган дээр хүссэн зургаа хэвлүүлж авах эрх

3-р байр: “Өөр өнгө дизайн” хэвлэл, хаяг рекламны компанид гэр бүлийн зургаа угаалгаж, жаазлуулах эрх, аяган дээр хүссэн зургаа хэвлүүлж авах эрх

Хугацаа:

2016 оны 5 дугаар сарын 10 - 2016 оны 5 дугаар сарын 20 хүртэл

  • Зургийг Like-ны тоогоор шалгаруулна. 
  • Зургаа илгээсэн оролцогч “Монголжингоо.мн” сайтын Facebook хуудсанд өөрийн утасны дугаар, нэрээ илгээнэ.

Хэрхэн оролцох вэ?

  • Энд дарж зургаа илгээнэ үү.
  • Таны илгээсэн зургийг бид хүлээн авч идэвхжүүлсний дараа энд байрших болно.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар