Зурхай : Халуухан 6 сар айсуй

Нийтлэлч: Гоо
2016.06.01
|
13,686
Халуухан өдрүүд эхлэж байна шүү. Гайхалтай зуны өдрүүдэд ямархуу байх тухайгаа мэдэхийг хүсэж байна уу?

Сарын эхээр ганц бие хүмүүс найз нөхдийн дулаан уур амьсгал мөн амгалан тайван байдал хүлээж байна. Өөрийн бизнес, сэтгэл зүй, утга зохиол, нийгмийн ажил эрхлэхэд энэ сард таатай байна гэж одод амлаж байна. Бүтээлч, шийдэмгий байснаар ажлын төлөвлөгөө тань биеллээ олно. Долоо хоногийн дундуур дээд төвшний зохион байгуулагч болон удирдлагын ивээлийг авна. Хайр дурлалтайгаа учрагсад сэтгэл зүрх нь шархална. Тиймээс таагүй зүйлүүдээс хол бай. Долоо хоногийн сүүлээр та хүлээж байсан чухал мэдээгээ авах боломж гарна. Танд хэн нэгэн санаа тавьж, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ.

Та болох, бүтэхгүй байсан зүйлээ засах боломжтой болно. Мөн хуучин амрагийн харилцаатай байсан нэгэнтэй эргэн тааралдаж магадгүй. Энэ сард танд танил, найзууд чинь маш их түшиг болно. Та нөхдийнхөө ачаар харилцаагаа таслах шахсан ойр дотныхоо хүнтэй эргээд эвлэрнэ. Сарын эхээр болох үйл явдлууд таны сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлж цаашдын амьдралд багагүй нөлөөлнө. Эрүүл мэнддээ анхаараарай. Сарын сүүлчээр таныг аз дайрвал хувийн амьдралдаа тун сайн сайхан хүнтэй тааралдана.

Энэ сар чиний хувьд амралт болон зугаалганы сар байх болно. Олон сар ажилласны эцэст амралт нь танд гайхалта энергийг өгөх болно. Амралт хэтэрхий удаан мэт санагдах байх. Санаа зоволтгүй. Удаан байх тусмаа гайхалтай байх болно. Санхүүгийн хувьд бусдаас хараат бус байдал чинь чиний давуу тал байх болно. Энэ сар орлого орох төлөвтэй шүү.Ямар нэгэн зүйл зарах гэж байсан бол их зөв шийдвэр болжээ.

Хайр дурлалын амьдрал оргил цэг дээр хэвээрээ байна. Эхний 10 хоног харьцангуй тайван байна.Заримдаа ганцаараа баймаар, хувийн орон зайгаа хадгалж үлдэх хүсэл төрнө. Сарын эхний хагаст хайр дурлалын харилцаа оюун санааны түвшинд идэвхитэй байх бол сүүлийн хагаст сексийн амьдралд сайн байна.Ажлын талбарт удаан хугацаанд санааг чинь зовоож байсан асуудал шийдэгдэж, мөрнөөс чинь хүнд ачаа аваад хаях шиг болно.Удирдлагууд чинь чиний бодсоноос илүү сайхан зантай байгаа тул цалингаа нэмүүлэх талаар бодож байсан бол одоо асуух үе нь юм.

Ажил карьерийн хувьд энэ сар бол цаашид үргэлжлэх өсөлт дэвшлийн эхлэл болох болно. Чамд хэрэгтэй, алдаж болохгүй боломж гарч ирэх магадлал өндөр байгаа тул өөрийгөө болон сэтгэл санаагаа бэлтгэ. Ирээдүйн ажлын төлөвлөгөө, шинэ санаа уралдуулах, гэрээ зурах, өөрийн санаагаа хамгаалж мэтгэлцэх зэргээр өөрийгөө дайчлаарай. Эрүүл мэндийн хувьд нэг их муу сар биш ч гэсэн зарим нэг багахан асуудлууд гарч мэднэ. Зөв амьдралын хэв маягаар эрүүлжих талаар бодож эхлэхгүй бол яваандаа эрүүл мэнд муудах эхлэл тавигдана шүү. Хайр дурлалын хувьд хэвийн бөгөөд гайхалтай байдлаар үргэлжлэх болно. Ганц бие арслангууд маань сарын сүүлээр шинэ залуутай танилцана. Та 2-н харилцаа яаж үргэлжлэх нь чамаас шалтгаална.

Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, хамтдаа амарч чадах арга хэмжээнүүдийг төлөвлө. Байгаль дэлхийтэй ойртуулах төрлийн спортоор хичээллэж, сайн амрахыг од эрхэс зөвлөж байна. Карьерт маш сайн сар байна. Хүлээсэн үүрэг хариуцлага ихтэй ажилсаг хүний хувьд эхэлсэн ажил болгон гараас чинь амархан гарч, ажлын бүтээмж өндөр байх болно. Харин орлогоо олсныхоо хэрээр үрэх гээд байдаг тал дээрээ анхаарлаа хандуулж, хяналттай байгаарай. Хайр дурлалд романтик учралаар дүүрэн байна. Энергийн түвшин сарын 5 – ны өдрөөс эрс нэмэгдэж, шинэ харилцааны санал ирэхэд дуртайяа хүлээн авахад бэлэн байна.

Хайр дурлалд таатай сар. Дур булаах чадвар нэмэгдэж, хайрын харилцаанд илүү тааламжтай нөхцөл байдлууд бий болно. Ганц бие бол шинэ харилцаа эхлүүлнэ. Хосоо олсон хүмүүсийн хувьд хайртай хүнээ илүү сайн ойлгож дэмжих сэтгэлгээ давамгайлна.Энэ сард санхүүтэй холбоотой ямар нэг эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй. Мөн найз нөхөдтэйгөө харьцахдаа сэрэмжтэй, бодолтой байгаарай. Ямар нэгэн алдаа гаргавал ойрын хэдэн сардаа шаналан зовох болно шүү.

Сарын эхний өдрүүдэд өмнөх сарын сэтгэл санааны байдал үргэлжилнэ. Хэн нэгэнд хүчтэй татагдах, өөрийн болгохыг хүсэх гэх мэт сэтгэл хөдлөлүүд чамайг эзэмдэнэ.Чиний сэтгэл татах увидас дээд түвшинд байна. Мөн хосын харилцаанд ойлголцол давамгайлна.Сарын 10-наас эхлээд ажил хийх эрч хүч нэмэгдэж, удирдах ур чадвараа гаргаж асуудлуудыг шийдвэрлэх үе эхлэх болно. Бие даан шийдвэр гаргах нөхцөл бүрдсэнээр ажил гараас гарахдаа хурдан байна аа.Эрүүл мэнд ерөнхийдөө муугүй байх боловч сарын сүүлийн хагаст биедээ анхаарч, ажил амралтаа зохицуул. Хэчнээн завгүй байсан ч богино хугацааны амралт өөртөө гаргахыг хичээ.

Хайр дурлалын харилцаанд тодорхой асуудлууд гарч магадгүй. Шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Аль болох ганцаараа байж, бүхнийг бодож тунгаан бясалгахыг од эрхэс танд зөвлөж байна.Санхүүгийн тал дээр идэвхтэй байна. Шинэ орлогын эх үүсвэртэй болох, эсвэл ямар нэг ажлаас их мөнгө олох боломж байна. Xарин та өөрөө шийдвэр гаргахдаа няхуур бөгөөд хурдан байх хэрэгтэй юм.

Таны хайр дурлалын амьдралд урам хугаралт, хурцадмал асуудал хүлээж байна. Та ямар ч хичээл зүтгэл гаргаад тусыг олохгүй. Таны сэтгэл хөдлөл, сексийн дур хүсэл хоёул тогтворгүй байна.8-р сарын эхний хорь хоног ид шид шиг л байх тул энэ үеийг сайн ашиглаад аваарай. Ажил хэрэгт таны хувьд тийм ч чухал биш байх болно. Энэ сард амралтаа авсан нь дээр. Хэрэв ажил дээрээ заавал үлдэх шаардлагатай бол олон сайхан саналууд хүлээн авах боломж ч бас бий. Таны удирдах чадвар, олон нийтийн харилцаа дээгүүр түвшинд байх болно.


Та энэ сард өөрийгөө аз жаргалын оргилд хүрсэн хүн хэмээн тооцож болно. Та хайр дурлалынхаа харилцаанд бүрэн сэтгэл хангалуун байж чадна. Өдөр бүр өнгөлөг өөдрөг байна. Нэр хүнд тань өндөрт өргөгдөж, бүх хүмүүс танд сонирхолтой санагдах болно. Ганц бие хумхууд өөрийн хүсэн хүлээж байсан хүн, эсвэл таныг элит түвшинд аваачих хэн нэг нөлөө бүхий хүнтэй танилцаж магадгүй.Таны төсөөлж байснаас огт өөр, хачирхалтай явдлууд болж таныг багагүй сандаргах бололтой. Гэхдээ та хамгийн шилдэг нь байх ёстой гэдгээ хэзээ ч мартаж болохгүй шүү.

Удирдах чадвараа дээшлүүлэх боломж одоо л байна. Та удирдлагаасаа магтаал сайшаал хүлээх болно. Ажлын уур амьсгал нөхөрсөг бөгөөд тайван байх болно. Та мөнгөний тал дээр нэг их дутагдахгүй боловч гэнэтийн үйл явдлууд, төлөвлөгөөнд ороогүй зарлагад хэзээд бэлтгэлтэй байгаарай. Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарахад таатай сар.Эргэн тойрныхоо бүх хүмүүст талархаж байх нь чухал. Ингэх нь таны эрж хайж яваа хайр халамжийг мэдрүүлэх болно. Хэрэв ганцаардаж, хэн ч таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж байвал энэ нь магадгүй өөрөөс тань болсон байж магадгүй. Тиймээс хэрэв танд уучилж чадаагүй, үзэн ядалт тээж явдаг хүн байвал түүнийгээ сэтгэлээсээ авч хаявал ирээдүйн бүх харилцаа дээшлэх болно.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#